Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Групп мессэж үйлчилгээ

Та дараах үйлчилгээтэй холбоотой мэдээлэл болон тохиргоо хийх сонголтууд дээр дарж заавруудтай танилцаарай.

Групп мессэж гэж юу вэ?

Групп мессэж үйлчилгээ нь нөхөрлөл, сонирхлын бүлэг болон хамт олноороо нэг группт нэгдэн тухайн групп дотроо бүх гишүүд нэгэн зэрэг мессэжээр харилцах боломжтой үйлчилгээ юм.

 
 

Групп үүсгэх

Хамгийн анх групп үүсгэсэн хэрэглэгчийн дугаар автоматаар админ эрхтэй болох ба хэрэглэгч групп үүссэний дараа админ эрхээ бусдад шилжүүлэх боломжтой.

Дараах сувгуудаас сонгон дарж групп үүсгэх заавартай танилцаарай.

Unitel вэбсайт

Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

Unitel вэбсайт-д нэвтэрч групп мессэж үүсгэх заавар:

1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна. 

 3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Групп мессэж” хэсэгт дарна.

5. “Групп үүсгэх” товч дээр дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар групп мессэж үйлчилгээ амжилттай үүснэ.

Та ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 
 

Мессэж

Групп үүсгэх дугаараасаа 172288 тусгай дугаарт #on гэж бичээд мессэжээр илгээнэ.

 
 
 
 

Группээ устгах

Группийн админ хэрэглэгч 172288 тусгай дугаарт #deletegroup =>Группийн дугаар бичээд мессэжээр илгээж группээ устгана.

 
 

Группийн тохиргоо

Групп үүссэний дараа дараах тохиргоонуудыг хийх боломжтой.

Группийн админ эсвэл гишүүн эрхээ сонгон дарж хийх боломжтой тохиргоотой танилцаарай.

Админ

 

Гишүүн

 
 

Группийн тусгай дугаарт зааврын дагуу мессэж илгээж тохиргоог хийх боломжтой.

Групптээ нэр өгөх:

  • #groupname =>группийн нэр =>Группийн дугаар

Групптээ гишүүн нэмэх:

  • #+Утасны дугаар =>Группийн дугаар

Группээс гишүүн хасах:

  • #-Утасны дугаар =>Группийн дугаар

Групптээ мессэж бичих:

  • Текстээ бичээд => Группийн дугаарт илгээх /150 тэмдэгтэд багтаах/

Группт бүртгэлтэй гишүүд харах:

  • #m =>Группийн дугаар

Группийн админ эрхээ бусдад шилжүүлэх:

  • #changeadmin =>Утасны дугаар =>Группийн дугаар

Гар утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах:

  • *172288# тусгай дугаарт залгах
 

Группийн тусгай дугаарт зааврын дагуу мессэж илгээж тохиргоог хийх боломжтой.

Групп доторх өөрийн нэр солих:

  • #name =>шинэ нэр Группийн дугаар

Группдээ мессэж бичих:

  • Текст Группийн дугаар - 150 тэмдэгтэд багтаах

Группээс гарах:

  • #off =>Группийн дугаар
 
 
 

Мессэж бичих тариф

1 мессэж- 50₮

Сүлжээндээ үнэгүй мессэж бичих эрхтэй болон мессэж багц авсан хэрэглэгчид групп дотроо 50₮-өөр мессэж бичнэ.

 
 

 

Санамж:

  • Та мессэжээ зөвхөн латин тэмдэгтээр илгээх боломжтой.
  • Та 150 тэмдэгтэд багтаан мессэж илгээх боломжтой, 150 тэмдэгтээс хэтэрсэн тохиолдолд төлбөр нэмж бодогдох ба 270 тэмдэгтэй мессэж илгээх бол 100₮-өөр бодогдоно.