Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Хэрэглээний дэлгэрэнгүй харах Selfcare үйлчилгээг ашиглах заавар

Selfcare үйлчилгээний тухай болон идэвхжүүлэх, ашиглах сонголт дээр дарж дэлгэрэнгүй заавартай танилцаарай.

Хэрэглээний дэлгэрэнгүй харах (Selfcare) үйлчилгээний тухай

Selfcare үйлчилгээг ашиглан та өөрийн сүүлийн 3 хүртэлх сарын яриа, мессэж, дата болон нэмэлт үйлчилгээ ашигласан хэрэглээний дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Энэ нь таны мэдээллийн нууцлалд зориулсан үйлчилгээ юм. 

 
 

Selfcare үйлчилгээг идэвхжүүлэх заавар

SelfCare үйлчилгээг Unitel.mn вэбсайт руу хандаж Бүтээгдэхүүн - Нэмэлт үйлчилгээ - “Хэрэглээний дэлгэрэнгүй” цэсийг сонгон, E-Mongolia-аар баталгаажуулалт хийн нэвтэрч авах боломжтой.

 
 

Selfcare үйлчилгээг ашиглах заавар

Selfcare үйлчилгээг доорх зааврын дагуу ЭНД дарж Unitel вэбсайтаар ашиглах боломжтой.

Unitel вэбсайтад нэвтэрч Selfcare үйлчилгээг ашиглах зурган заавар:

1. Unitel.mn вэбсайт руу хандаж “Бүтээгдэхүүн” хэсгийн “Нэмэлт үйлчилгээ” цэс дээр дарна.

2. “Хэрэглээний дэлгэрэнгүй” цэсийг сонгоно.

3. “Нэвтрэх” дээр дарна.

4. Утасны дугаараа оруулаад “Нэг удаагийн код” эсвэл “Нууц үг”-ээр нэвтрэх сонголтоо сонгож “Үргэлжлүүлэх” дээр дарж нэвтэрнэ.

5. “Хэрэглээний дэлгэрэнгүй авах” хэсгийн “Илгээх” дээр дарна.

6. Гарч ирэх анхааруулах мэдээлэлтэй танилцан “Тийм” дээр дарж үргэлжлүүлнэ.

7. “Бүртгэлийн төрөл” хэсгийн “E-Mongolia бүртгэл” сонголтын “Сонгох” дээр дарна.

8. E-Mongolia бүртгэлээр нэвтэрч орох мэдээлэлд “Тийм” дээр дарж үргэлжлүүлнэ.

9. Өөрийн E-Mongolia бүртгэлээр нэвтэрч “Зөвшөөрөх” дээр дарснаар Unitel вэбсайт дээр хэрэглээний дэлгэрэнгүй харах он, сар, өдөр болон цагийг тохируулан хайх хэсэг гарч ирнэ.

10. Хэрэглээний дэлгэрэнгүй харах огноо болон цагаа тохируулаад “Хайх” дээр дарахад таны хэрэглээний дэлгэрэнгүй мэдээлэл харагдана.

 
 

 

Санамж:

  • Selfcare үйлчилгээг бүх хэрэглэгч авах боломжтой.
  • Хэрэглээний дэлгэрэнгүй (Selfcare) үйлчилгээг ашиглаж зөвхөн гадагшаа залгасан дуудлага, бичсэн мессэжээ харна.