Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Ярианы дэлгэрэнгүй хуулга авах

Та ярианы дэлгэрэнгүй хуулга авахад шаардлагатай бичиг баримт болон бусад мэдээлэлтэй танилцаарай.

Та хэрэглээ хийсэн сүүлийн 3 сарын хуулгыг үйлчилгээний үндсэн салбараас ажлын өдөр, 09:00-17:00 цагийн хооронд бичиг баримттай хандан авах боломжтой. Үнэ: 1000₮

  • Зөвхөн гадагшаа хийсэн дуудлага, мессэжийн дугаарын мэдээлэл харагдана.

Салбараас хуулга авахдаа дугаар эзэмшигч дараах бичиг баримттай очно:

  • Иргэний үнэмлэх
  • Гадаад паспорт
  • Жолооны үнэмлэх 
  • Итгэмжлэл (заавал дэлгэрэнгүй детайл билл мэдээллийг авах зөвшөөрөл бичигдсэн байх)
  • Зурагтай лавлагаа / хурууны хээгээр авсан – энэ нь 45 хоногийн хугацаанд хүчинтэй /

 

Санамж:

  • Сар бүрийн 1-5-ний хооронд өмнөх сарын хэрэглээний төлбөр бодогддог тул 6-ний өдрөөс хойш үйлчилгээний үндсэн салбарт хандан ярианы дэлгэрэнгүй хуулга авч болно.
  • Бүх нийтийн амралтын өдөр салбараас хуулга авах боломжгүй.
 

 

Зөвлөгөө:

  • Салбарын байршил харах бол ЭНД дараарай.
  • Орон нутгийн хэрэглэгч өөрт ойр байрлах үндсэн болон гэрээт салбарт бичиг баримттайгаа хандан дэлгэрэнгүй хуулга авна. Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3-5 хоногт дэлгэрэнгүй хуулга гарна.