Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Урьдчилсан төлбөрт дугаарын хоногийн зээлийн үйлчилгээ

Урьдчилсан төлбөрт үйлчилгээний Smart talk, Smart data Unlimited багцын хэрэглэгчид хоног зээлэх боломжтой байдаг бөгөөд та үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүд болон хоногийн зээл авах, эргүүлэн төлөхтэй холбоотой дараах заавруудтай танилцаарай.

Хэрэглэгч үйлчилгээний хугацаа нь дуусах өдрөө эсвэл дууссаны дараа 3 хоногийн эрх зээлээр авах боломжтой үйлчилгээ юм. Хоногийн зээл үйлчилгээг авахад шимтгэлгүй.

Хоногийн зээл авах заавар

Хоногийн зээлийн талаар мэдээлэл авах бол: 1444 дугаарт Day гэж илгээнэ. 

Хоногийн зээлийг дараах сувгуудаас авах боломжтой.

Unitel вэбсайт

 

Мессэж

 

Тусгай дугаарт залгах

 
 

Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

Юнител вэбсайтад нэвтрэн хоногийн зээл авах заавар:

1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “үргэлжлүүлэх” дарна.

 3. Үйлчилгээний тохиргоо хэсэгт дарна.

4. “Хоногийн зээл” хэсэгт дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Та үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор авах бол: *1414# дугаарт залгаж хоногийн зээл авах боломжтой.

Та үйлчилгээний хугацаа дуусахаас нэг хоногийн өмнө авах бол: 1444 дугаарт HONOG гэж мессэж илгээнэ.

Харин үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор авах бол: *1414# дугаарт залгаж хоногийн зээл аваарай. 

 
 
 
 

Хоногийн зээлээ эргэн төлөх заавар

Та 10’000 ба түүнээс дээш дүнтэй хоногтой картаар дансаа цэнэглэхэд таны зээлсэн үйлчилгээний хоног автоматаар суутгагдана.

 
 

 

Санамж: 

  • Та өмнөх хоногийн зээлээ төлсний дараа дахин хоног зээлэх боломжтой. Хоногийн зээлтэй үедээ дахин хоног зээлэх боломжгүй.
  • Үйлчилгээний хоногийн зээл авахад тухайн багцын дагалдах эрхүүд хэвээрээ байна.