Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч

Хэрхэн дата болон нэгжийн хүсэлт илгээх вэ?

Та дараах зааврын дагуу дата болон нэгжийн хүсэлт илгээгээрэй.

Хүсэлт нэмэлт үйлчилгээ гэж юу вэ?

Урьдчилсан, дараа, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид хэн нэгэнд хүсэлт илгээн, нэгж болон дата багц авхуулах боломжтой үйлчилгээ юм. Та шаардлагатай үедээ хэн нэгэнд нэгж болон дата багц авхуулах хүсэлтэa байгаагаа мессэжээр илгээн, дансаа цэнэглүүлж, дата багц худалдан авхуулаарай.

 
 

Нэгжийн хүсэлт илгээх

Нэгжийн хүсэлт илгээхэд:

  • Урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нэгжийн хүсэлт илгээх боломжтой.
  • Дараа, урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид нэгжийн хүсэлт хүлээн авах боломжтой.
  • Нэгжийн хүсэлт үйлчилгээний шимтгэл 10%

Дараах сувгуудаас сонгон дарж нэгжийн хүсэлт илгээх заавартай танилцаарай.

Мессэж

 

Toki мини апп

 
 

Huselt зай аваад хүсэлт илгээх дугаараа оруулаад зай аваад нэгжийн дүнгээ бичээд 1444 дугаарт мессэж илгээнэ. Жишээ нь: Huselt 8911xxxx 1000

  • Дараа төлбөрт хэрэглэгч рүү: 1’000, 1’500, 2’000, 3’000, 5’000, 6’000, 10’000, 15’000, 20’000, 25’000 - мөнгөн дүнгээс сонгон нэгжийн хүсэлт илгээнэ.
  • Урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгч рүү: 100-2000 хүртэлх мөнгөн дүнгээс сонгон нэгжийн хүсэлт илгээнэ.
 

Toki мини апп ашиглан нэгжийн хүсэлт илгээх зурган заавар:

1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.

2. Нүүр хуудасны “Үйлчилгээ” хэсгийн “Нэгж, дата авах” дээр дарна.

3. “Нэгж, дата авах” цэсийн “Нэгж” бот руу орно.

4. “Хүсэх” дээр дарж  нэгж хүсэх дугаараа бичнэ.

5. Хүсэх нэгжийн хэмжээгээ сонгоно. 

6. Баталгаажуулах асуултад “Тийм” дээр дарна.

7. “Хаах” дээр дарж хүсэлт илгээгдэнэ.

 
 
 

Дата хүсэлт илгээх

Дата хүсэлт илгээхэд:

  • Дараа, урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дата багцын хүсэлт хүлээн авах боломжтой.
  • Дата хүсэлт илгээхэд шимтгэлгүй.

Дараах сувгуудаас сонгон дарж дата хүсэлт илгээх заавартай танилцаарай.

Мессэж

 

Toki мини апп

 
 

Huselt зай аваад дугаараа оруулаад зай аваад дата багцынхаа кодыг бичээд 1444 дугаарт мессэж илгээнэ. Жишээ нь: Huselt 8911xxxx XGB

  • Дата багцын хүсэлт:

 

Toki мини апп ашиглан дата багцын хүсэлт илгээх зурган заавар:

1. Toki апп-д дугаараа оруулан нэвтэрч орно.

2. Нүүр хуудасны “үйлчилгээ” хэсгийн “нэгж, дата авах” дээр дарна.

3. “Нэгж, дата авах” цэсийн “Дата” бот руу орно.

4. “Хүсэх” дээр дарж хүсэлт илгээх дугаараа оруулна. 

5. Дата багцаа сонгоно. 

6. Баталгаажуулах асуултад “тийм” дээр дарна.  

7. Хүсэлт амжилттай илгээгдэхэд доорх байдлаар харагдана.

 
 
 

 

Санамж:

  • Та дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч бол урьдчилсан, хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч рүү нэгжийн хүсэлт илгээх боломжгүй, зөвхөн дата хүсэлт илгээх боломжтой.
  • Хүсэлт үйлчилгээг өдөрт 3 удаа ашиглах боломжтой буюу хүсэлт илгээгч нь хамгийн ихдээ 3 удаа хүсэлт илгээнэ.
 

 

Зөвлөгөө:

  • Хэрэв та дараа төлбөрт хэрэглэгчид нэгжийн хүсэлт илгээсэн бол тухайн илгээсэн нэгжийн дүнгээс хамаараад картын дагалдах эрх шууд орох буюу цэнэглэгч картаар цэнэглэсэнтэй адил эрхүүд орно. Харин урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчид нэгжийн хүсэлт илгээсэн бол зөвхөн нэгж л орох боломжтой.
  • Toki апп татах бол AndroidiOS дарж татах боломжтой. Toki апп нь iOS утас хэрэглэдэг бол 10.0 үзүүлэлттэй, iPhone 5 болон түүнээс дээш загварын гар утсан дээр, Android утас хэрэглэдэг бол Android 5.0 болон түүнээс дээш үйлдлийн системтэй утсан дээр ашиглахыг анхаараарай.