Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Мессэж хязгаарлах, хязгаарласан байгааг цуцлах заавар

Та дараах гар утасны төрлүүдээс сонгон мессэж хязгаарлах болон мессэж хязгаарласан байгааг хэвийн болгох тохиргоог зааврын дагуу тохируулаарай.

Samsung

Мессэж хязгаарласан буюу block хийсэн байгааг Samsung гар утасны нүүр дэлгэцээс:

  1. “More” цэс рүү орно.
  2. “Settings” рүү орно.
  3. “Block numbers and messages” хэсэг рүү орно.
  4. “Block unknown senders"-г “ON” болгож дугаараа нууцалж залгаж буй хэрэглэгчийн мессэжийг хязгаарлана.
  5. “Block numbers” рүү орж “Enter phone number” хэсэгт дугаараа оруулаад нэмэх товчийг дарна.
  6. Хасах товчийг дарж мессэж хязгаарласан дугаарыг хэвийн болгоно.
 
 

iPhone

Мессэж хязгаарласан буюу block хийсэн байгааг IPhone гар утас дээр:

1. “Settings” цэс рүү орно.

2. “Messages” цэс рүү орно.

3. “Blocked contacts” руу орно.

4. “Add New” хэсэгт дарж сontacts буюу дугаарын жагсаалтаас мессэж хязгаарлах дугаарыг сонгон тохируулна.

5. “Edit” хэсэгт дарж "Unlock"-г сонгож мессэж хязгаарласан дугаарыг хэвийн болгоно.