Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

iPhone гар утсан дээр Apple ID нээх заавар

iPhone гар утсан дээр Apple ID нээх дараах заавартай танилцаарай.

1. iPhone гар утасны “Settings” хэсэг рүү орж “Sign in to your iPhone” цэс дээр дарна.

2. Хэрэв танд өөрийн Apple ID байгаа бол хаягаа бичиж шууд нэвтэрнэ. Apple ID байхгүй бол “Don't have an Apple ID or forgot it?” хэсэгт дарна.

3. Шинээр Apple ID-гаа нээхдээ “Create Apple ID” сонголтыг сонгоно.

4. Өөрийн овог, нэр болон төрсөн он, сар, өдрийн мэдээллийг үнэн зөв бичиж “Next” товч дээр дарна.

5. “Get an iCloud email address” сонголт дээр дарна.

6. Шинээр iCloud ID нэрээ өөрөө зохиож бичнэ. Жишээ нь: none@icloud.com

7. “Next” товчийг дарж “Create Email Address” дээр дарна.

8. “Password” хэсэгт том жижиг үсэг, тоо болон тэмдэгт агуулсан өндөр нууцлалтай шинэ нууц үгээ зохиож бичнэ. “Verify” хэсэгт шинэ нууц үгээ давтаж оруулна.

9. Таны утасны дугаарыг автоматаар таних эсвэл шинээр утасны дугаараа оруулах цонх гарч ирэх бөгөөд та өөрийн одоо ашиглаж буй дугаарын мэдээллийг оруулж баталгаажуулна.

10. Таны бүртгэл баталгаажиж, үйлчилгээний нөхцөл гарч ирэх бөгөөд “Agree” товч дээр дарснаар таны Apple ID бүртгэл амжилттай үүснэ.

11. Apple ID бүртгэл амжилттай үүссэний дараа таны мэдээлэлтэй хэсэг дараах байдлаар харагдана.