Unitel.mn вэбсайт-д хандан утасны дугаар болон и-баримтын иргэний кодоо холбож, НӨАТ-ын автомат бүртгэл үйлчилгээг ашиглах боломжтой.
Unitel вэбсайт ашиглан НӨАТ-ын автомат бүртгэлд бүртгүүлэх заавар:
- Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах НӨАТ хэсгийн хажуу талын тэмдэгт дээр дарна уу.
- Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичихээр 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код танд мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа үргэлжлүүлэх дарна.
- НӨАТ хэсэгт дарна.
- И-баримт ID /Автомат бүртгэл/ хэсэгт дугаараа бичиж бүртгэх товч дарна.
Зөвлөгөө:
- Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.