Дата багцын төрлүүдээс сонгон дараах сувгуудаар бусдад дата бэлэглээрэй.
Toki апп ашиглан дата бэлэглэх заавар
Toki апп ашиглан дотны хүндээ дата бэлэглэх боломжтой.
1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Дата, нэгж > Дата мини апп руу орно.
3. Дата бэлэглэх утасны дугаараа оруулж дата багцаа сонгоно.
4. Дараа төлбөрт бол Төлбөр дээр гаргах, урьдчилсан болон хосолсон төлбөрт бол Нэгжнээс хасуулах сонголт дээр дарна.
Unitel апп ашиглан дата бэлэглэх заавар
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Дата » Бэлэглэх » Дата бэлэглэх дугаар + Бэлэглэх дата сонгох » Төлбөр төлөх » Дата бэлэглэсэн мэдээлэл харагдана.
Unitel вэбсайт ашиглан дата бэлэглэх заавар
1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.
3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.
4. “Дата бэлэг” хэсэгт дарна.
5. Дата бэлэглэх дугаараа оруулан, дата багцаа сонгож “Бэлэглэх” товчийг дарна.
6. Төлбөр төлөх төрлөө сонгон “Батлах” товч дарснаар амжилттай дата бэлэглэнэ.
Мессэж ашиглан дата бэлэглэх заавар
Мессэж бичих хэсэгт дата бэлэглэх утасны дугаар зай аваад бэлэглэх дата багцын хэмжээг бичиж 1444 тусгай дугаарт илгээнэ. Жишээ нь: 88****** 2GB
Санамж:
- Өдөрт хамгийн ихдээ 3 удаа бусдад дата багц бэлэглэх боломжтой. Дараа төлбөрт дугаартай бол сард 50'000₮ хүртэл бэлэглэж болно.
- Дата бэлэг үйлчилгээний төлбөрийг U-Point оноогоор төлөх боломжгүй.
- Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч гэр интернэтийн үйлчилгээний дугаарт нэгж бэлэглэх боломжтой.
Зөвлөгөө:
- Дараа төлбөрт үйлчилгээ: Тухайн сарын төлбөрт нэмэгдэнэ.
- Урьдчилсан төлбөрт үйлчилгээ: Нэгжийн данснаас хасагдана.
- Хосолсон төлбөрт үйлчилгээ: Нэгжийн данснаас хасагдана.