Дараах сувгуудаас сонгон дараа төлбөрт үйлчилгээний дугаараасаа бусдад нэгж бэлэглээрэй.
Toki апп
1. Үйлчилгээ > Төлбөр хэсэг > Дата, нэгж дээр дарна.
2. Нэгж мини апп руу орно.
3. Нэгж бэлэглэх дугаараа оруулаад, нэгжээ сонгоно.
4. Төлбөр дээр гаргах дээр дарна.
5. eBarimt харах дээр даран төлбөрийн баримтаа харах боломжтой.
Unitel апп
Unitel апп татах бол ЭНД дараарай.
Unitel апп руу Нэвтрэх » Нэгж » Бэлэглэх » Нэгж бэлэглэх дугаар + Цэнэглэх нэгж сонгох » Төлбөр дээр гаргах » Нэгж бэлэглэсэн мэдээлэл харагдана.
Unitel вэбсайт
Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.
1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.
2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна. Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.
3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.
4. “Нэгжийн бэлэг” хэсэгт дарна.
5. Нэгж бэлэглэх хэрэглэгчийн үйлчилгээний төрлийг сонгон, дугаараа оруулаад, нэгжийн дүнгээ сонгож “Бэлэглэх” хэсэгт дарна.
6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар нэгж амжилттай бэлэглэнэ.
Санамж:
- Зөвхөн дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид “Нэгжийн бэлэг” үйлчилгээг ашиглах бөгөөд Хосолсон төлбөрт, урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид дараа төлбөрт дугаараас нэгж хүлээн авах боломжтой.
- Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид 3'000, 5'000, 6'900, 9'900, 10'000, 15'000, 20'000, 25'000 гэсэн дүнгээр сард 50'000₮ хүртэлх нэгж бэлэглэнэ.