хөтөч

Ю-Медиа үйлчилгээг идэвхжүүлэх, цуцлах заавар

Та дараах Ю-Медиа үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллүүд болон идэвхжүүлэх, цуцлах гэх мэт заавруудтай танилцаарай.

Ю-Медиа үйлчилгээний тухай мэдээлэл

Ю-Медиа үйлчилгээний багцуудаас сонгон идэвхжүүлснээр өдөр бүр тогтсон цагт өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ авах боломжтой үйлчилгээ юм.

 
 

Ю-Медиа үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Ю-Медиа үйлчилгээг 1 өдрөөр болон 30 хоногоор идэвхжүүлж болох ба өөрийн хэрэгцээнд тохируулан хэдэн ч багц зэрэг идэвхжүүлэх боломжтой. 

Та дараах сувгуудаас сонгон дарж идэвхжүүлэх заавартай танилцаарай.

Unitel вэбсайт

 

Мессэж

 
 

Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

Unitel вэбсайтад доорх зааврын дагуу өөрийн дугаараар нэвтрэн орж идэвхжүүлэх боломжтой.

1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх тэмдэгт дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна.

3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Ю-Медиа” хэсэгт дарна.

5. Ю-Медиа үйлчилгээний багцуудаас сонгон “Идэвхжүүлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар Ю-Медиа үйлчилгээ амжилттай идэвхэжнэ.

 

Үйлчилгээ идэвхжүүлэх дугаараасаа 1499 тусгай дугаарт доорх хүснэгтийн дагуу багцын кодыг илгээж идэвхжүүлнэ.

Өдрөөр идэвхжүүлэх:

30 хоногоор идэвхжүүлэх:

 
 
 

Ю-Медиа үйлчилгээг цуцлах заавар

30 хоногоор идэвхжүүлсэн багцыг цуцлахдаа үйлчилгээ идэвхжүүлсэн дугаараасаа 1499 тусгай дугаарт доорх хүснэгтийн дагуу харгалзах кодыг мессэжээр илгээн цуцлах боломжтой.

Багцын нэр Илгээх код
NBA Off1
Зөвлөгөө Off2
Танин мэдэхүй Off3
Англи хэл анхан Off4
Англи хэл дунд Off5
Англи хэл ахисан Off6
Дота Off7
Гоал Off8
Маркетинг Off9
Санхүү Off10
Жирэмсний багц Off11
Технологи Off12
Монгол өмгөөлөгч Off13
Энэ өдөр Off
 
 

 

Санамж:

  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид "Гоал" багц авсан бол дансандаа 100, бусад багцаас авсан бол дансандаа 70-аас доош нэгжтэй болсон тохиолдолд үйлчилгээ Ю-Медиа үйлчилгээ түр зогсох ба дансаа цэнэглэснээр үйлчилгээг үргэлжлүүлэн хэвийн ашиглах боломжтой.
  • Жирэмсний багц нь 40 долоо хоног хүртэл мэдээллийг хүлээн авах боломжтой ба үүний дараа багц автоматаар цуцлагдана.