UNITEL
БусадТоон гарын үсэг

Тоон гарын үсэг

Тоон гарын үсэг үйлчилгээний тухай

Мобайл тоон гарын үсгийн тухай

Мобайл тоон гарын үсгийн тухай:

Мобайл тоон гарын үсгийг ашиглан цахим орчинд дижитал бичиг баримт дээр алсаас өөрийгөө баталгаажуулах үйлчилгээ юм. Уг үйлчилгээг мобайл үйлчилгээний бүх хэрэглэгчид авах боломжтой бөгөөд энэ нь өндөр нууцлал бүхий тусгай зориулалтын PKI SIM карт дээр суурилна.

18-аас дээш насны хэрэглэгч ашиглах боломжтой.


Тоон гарын үсгийн гэрчилгээ гэж юу вэ?

Тоон гарын үсгийн гэрчилгээ нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл, нийтийн түлхүүр зэргийг агуулсан цахим баримт юм. Энэ нь таны тоон гарын үсэг хэрэглэх эрхийг баталгаажуулдаг.

Тоон гарын үсгийн гэрчилгээ нь иргэний гэрчилгээ болон байгууллагын гэрчилгээ гэсэн хоёр төрөлтэй байх бөгөөд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж өөрт ойр байрлах Юнителийн үндсэн салбарт хандан шинээр авах боломжтой.

  1. Иргэний гэрчилгээ /12 сарын хугацаанд хүчинтэй/ - Хэрэглэгчийг иргэний хувиар баталгаажуулахад ашиглана.

Бүрдүүлэх бичиг баримт: Цахим иргэний үнэмлэх /Сүүлийн нэг сарын дотор ТҮЦ машинаас авсан тохиолдолд хүчинтэй/

  1. Байгууллагын гэрчилгээ /12 сарын хугацаанд хүчинтэй/ - Хэрэглэгчийг иргэний болон аж ахуй нэгжийн албан тушаалтны хувиар баталгаажуулахад ашиглана.

Бүрдүүлэх бичиг баримт:

1. Цахим иргэний үнэмлэх /Сүүлийн нэг сарын дотор ТҮЦ машинаас авсан тохиолдолд хүчинтэй/

2. Байгууллагын гэрчилгээ

3. Байгууллагын албан бичиг /Гэрчилгээ авах ажилтны овог, нэр, албан тушаал, регистрийн дугаарыг тусгасан байна. Мөн албан бланк дээр байгууллагын тамгын хамт хүчинтэй./

4. Итгэмжлэл /Гэрчилгээ авах ажилтан нь өөрийн биеэр ирэх боломжгүй бол итгэмжлэл үйлдэх бөгөөд энэ тухайгаа албан бичигт тусгасан байна./


PKI SIM гэж юу вэ?

PKI SIM нь өндөр нууцлал бүхий тусгай зориулалтын сим карт бөгөөд үүн дээр таны тоон гарын үсгийн гэрчилгээ болон утасны дугаар байрладаг.

Утасны дугаараа солихгүйгээр одоо ашиглаж буй энгийн сим картаа PKI SIM картаар сольж тоон гарын үсгийн үйлчилгээ авах боломжтой.


PKI SIM анх удаа авч байгаа бол:

  1. Иргэний гэрчилгээ - PKI сим картын үнэ 0₮, Гэрчилгээний хураамж 5’000₮, Үйлчилгээний хураамж 5’000₮
  2. Байгууллагын гэрчилгээ - PKI сим картын үнэ 0₮, Гэрчилгээний хураамж 15’000₮, Үйлчилгээний хураамж 5’000₮


PKI SIM дахин авч байгаа бол:

  1. Иргэний гэрчилгээ - PKI сим картын үнэ 5’000₮, Гэрчилгээний хураамж 5’000₮, Үйлчилгээний хураамж 5’000₮
  2. Байгууллагын гэрчилгээ - PKI сим картын үнэ 5’000₮, Гэрчилгээний хураамж 15’000₮, Үйлчилгээний хураамж 5’000₮


Тоон гарын үсгийг ашиглах боломжтой байгууллага:

Одоогийн байдлаар Голомт банкны "Дижитал зээл" болон "Хадгаламж барьцаалсан зээл" үйлчилгээг мобайл тоон гарын үсгээрээ баталгаажуулан авах боломжтой.

Тун удахгүй Юнителийн багц хооронд шилжихэд хэрэглэгч тоон гарын үсгээ ашиглах боломжтой болохоос гадна цаашид тоон гарын үсгийг зөвшөөрөх үйлчилгээнүүд шинээр нэмэгдэх болно. Мөн дижитал гэрээ байгуулах, баримт бичиг дээр алсаас өөрийгөө баталгаажуулах зэргээр илүү олон байгууллагын үйлчилгээг Юнителийн тоон гарын үсгээрээ дамжуулан авах боломжтой болно.

Санамж:

Мобайл тоон гарын үсгийн үйлчилгээ ашиглахаар PKI SIM авч буй тохиолдолд гэрчилгээг нь заавал шинээр худалдаж авах шаардлагатай.