UNIVISION
Үндсэн үйлчилгээТүр салгалт үйлчилгээ

Түр салгалт үйлчилгээ

Түр салгалт үйлчилгээний тухай

Юнивишний үйлчилгээгээ ашиглахгүй үедээ хаалгаж түр салгалт хийлгэх боломжтой бөгөөд түр салгалт хийгдсэн хугацаанд таны Юнивишний төлбөр бодогдохгүй.

  1. Түр салгалт үйлчилгээний төлбөр: 0₮
  2. Түр салгалт хийх хугацаа: 1-3 сар хүртэл хугацаагаар хаалгах боломжтой.
  3. Түр салгалт хийлгэх хэрэглэгч нь төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.
  4. Тухайн жилд зөвхөн 2 удаа түр салгалт хийлгэх боломжтой.


Санамж:

Төлбөр бодогдох өдрүүдэд түр салгалт хийх боломжгүй байна:

  1. Төлбөрийн цикл №1 бол сарын 1-ээс 5-ны хооронд төлбөр бодогдоно.
  2. Төлбөрийн цикл №2 бол сарын 15-аас 20-ны хооронд төлбөр бодогдоно.

Түр салгалт хийх заавар

Та Unitel апп ашиглан Юнивишний үйлчилгээгээ түр салгалт хийх боломжтой.

  1. Unitel апп-р түр салгалт хийх заавар
Санамж:
  1. Төлбөрийн циклээс хамаарч төлбөр бодогдож буй хугацаанд түр салгалт хийлгэх боломжгүй.
  2. Түр салгалт хийх үед таны тухайн өдрийг хүртэлх хугацаанд үйлчилгээ ашигласан төлбөр бодогдож гарах ба та тухайн төлбөрийг төлснөөр үйлчилгээ хаагдахыг анхаарна уу.

Түр салгалт нээх заавар

Та Unitel апп ашиглан түр салгалтаа нээх боломжтой.

  1. Unitel апп-р түр салгалтаа нээх заавар
Зөвлөгөө:

Түр салгалтаа нээсний дараа төхөөрөмжөө унтрааж асаагаарай.

FAQ