Юнивишний багцаа шилжүүлэхэд төлбөр хэрхэн бодогдох тухай:
Юнивишний багц солигдсон сарын төлбөрийг тооцохдоо төлбөрийн цикл эхлэхээс багц солигдох хүртэлх хугацааг хуучин багцын үнээр, багц солигдсон өдрөөс цикл дуусах хүртэлх хугацааг шинэ багцын үнээр тооцно.
Багц буурах үед анхаарах зүйлс:
- Юнивишний үйлчилгээний эрх хаагдсан бол багц шилжүүлэх боломжгүй.
- Таны төлбөрийн цикл №1 буюу сарын 1-ээс 31-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр дараа сарын 1-ээс 5-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд багц шилжих боломжгүй.
- Таны төлбөрийн цикл №2 буюу сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх өдрүүдийг хамардаг бол таны үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны хооронд бодогдох тул тухайн хугацаанд багц шилжих боломжгүй.
- Сард 1 удаа багцаа бууруулах боломжтой байна.
- Багц шилжсэн өдрөөс эхлэн хуучин багцын үлдэгдэл дагалдах эрх устаж, шинэ багцын сарын дагалдах эрх орно.
- Юнивишний үйлчилгээний багцаа тасралтгүй ашиглах гэрээ байгуулсан бол багц буурах үед төхөөрөмжийн нөхөн төлбөр тооцогдоно.
- Юнивишний үйлчилгээнд идэвхтэй байгаа хөнгөлөлт, урамшуулал устана.
Багцаа бууруулахад:
- Гурвалсан үйлчилгээ хооронд багцаа бууруулах бол:
Шилжих багцаа сонгон багц шилжих үйлдэл хийснээр багцаа өөрчлөх боломжтой. Багц бууруулах хүсэлт гаргасан өдрөөс эхлэн шууд шилжинэ.
- Гурвалсан үйлчилгээнээс Дан буюу Single багцын үйлчилгээ рүү бууруулах бол:
Гурвалсан үйлчилгээний багцтай хэрэглэгч багцаа Дан үйлчилгээний багц руу бууруулах тохиолдолд багц буурсан өдрөөс эхлэн шилжинэ. Хэрвээ гурвалсан үйлчилгээ ашиглаж байсан төхөөрөмжүүдээ урт хугацааны гэрээгээр авсан тохиолдолд төхөөрөмжийн нөхөн төлбөр бодогдохыг анхаарна уу.