Дараах нөхцөлүүдээс өөрт тохирохыг сонгон Гэр интернэт үйлчилгээний шинэ хэрэглэгч болоорой.
Гэр интернэтийн шинэ хэрэглэгч болохдоо өөрийн биеэр Юнителийн үйлчилгээний салбарт хандах ба дараах багцаас сонгон төхөөрөмжийн үнэ болон дагалдах эрхийн мэдээллээ харах боломжтой.
Гэр интернэтийн давуу тал
- 4.5G, 5G сүлжээнд хэрэглээний хязгааргүй интернэт ашиглах
- Гэртээ олуулаа зэрэг интернэтэд холбогдох
- LookTV-ийн Basic, Premium багцын эрх үнэгүй үзэх
- Гэртээ суурин утас ашиглах боломжтой
- Үйлчилгээний дараа төлбөрт уян хатан сонголт
- 4.5G болон 5G сүлжээнд ухаалаг утас, таблет, компьютер зэргээрээ интернэтэд холбогдох боломжтой.
Дараа төлбөрт үйлчилгээний шинэ хэрэглэгч болох, төхөөрөмжийн үнэ
Гэр интернэтийн дараа төлбөрт үйлчилгээний 4.5G сүлжээнд ашиглах 40'000₮ болон 60'000₮ багц, 5G сүлжээнд ашиглах 60'000₮, 80'000₮, 100'000₮-н багцуудаас сонгон ашиглах боломжтой.
Үйлчилгээний төлбөр нь дараах зарчмаар бодогдож таны өмнөх төлбөрийн циклийн үйлчилгээний төлбөр дараагийн төлбөрийн циклд бодогдож, нэхэмжлэх илгээгдэнэ.
Төлбөрийн цикл: Тухайн сарын 15-аас дараа сарын 14-н хүртэлх үйлчилгээний төлбөр сарын 15-аас 20-ны өдрүүдэд бодогдож, төлбөрийн нэхэмжлэх 20-ны дотор админ дугаарт мессежээр илгээгдэнэ. Нэхэмжилсэн дүнг дараа сарын 6-ны дотор төлөх боломжтой.
Төхөөрөмжийн үнэ:
4.5G Гэр интернэт төхөөрөмж: 450'000₮
5G Гэр интернэт төхөөрөмж: 400'000₮
Дараа төлбөрт багцуудын дагалдах эрх:
Байгууллагын шинэ хэрэглэгч болох
Байгууллагын хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээний багцаас сонгон 5G Гэр интернэт төхөөрөмжийг 400'000₮-р, 4.5G Гэр интернэт төхөөрөмжийг 450'000₮-р авч шинэ хэрэглэгч болох боломжтой.
Санамж:
- Төхөөрөмж авах хэрэглэгч өөрийн биеэр үйлчилгээний салбарт хандана.
- Хэрэглэгч хэдэн ч гэр интернэтийн төхөөрөмж бэлнээр худалдан авч болох ба бэлнээр авсан тохиолдолд дараа төлбөрт үйлчилгээний аль ч төрлөөр авах боломжтой.
- Гэр интернэтийн төхөөрөмжийг Монгол улсын 4.5G, 5G сүлжээ орсон байршилд ашиглана.