Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Пин код солих заавар

Та өөрийн гар утасны төрлөө сонгон пин кодоо солих заавартай танилцаарай.

Samsung

Samsung гар утас дээр пин кодоо солихдоо:

1. “Settings” цэс рүү орно.

2. “Biometrics and security” цэс рүү орно.

3. “Other security setting” цэс рүү орно.

4. “Set up SIM card lock”-г сонгоно.

5. “Change SIM card PIN” дээр дарна.

6. Одоо ашиглаж байгаа пин кодоо оруулна.

7. Шинэ пин кодоо оруулаад “OK” дарахад код амжилттай солигдоно.

 
 

Iphone, Ipad

Iphone, Ipad төхөөрөмж дээр пин кодоо солихдоо:

1. “Settings” цэс рүү орно.

2. “Cellular” цэс рүү орно.

3. Сим пин код солих дугаараа “Cellular plans” хэсгээс сонгоод орно.

4. “SIM PIN” хэсэг рүү орно.

5. “SIM PIN” хэсэг идэвхигүй байвал идэвхижүүлнэ. /Идэвхитэй байвал Алхам7 үйлдлийг хийн “Change Pin” дээр дарна/

6. Одоо ашиглаж байгаа пин кодоо оруулна.

7. “Change PIN” цэс рүү дарж, одоо ашиглаж байгаа пин кодоо оруулна.

8. Шинэ пин кодоо оруулан “Done” товч дээр дарахад код амжилттай солигдоно.

 
 

Huawei

Huawei гар утас дээр пин кодоо солихдоо:

1. “Settings” цэс рүү орно.

2. “Security” хэсэг рүү орно.

3. “SIM PIN” дээр дарна.

4. Симний пин код солих дугаараа SIM1, SIM2 хэсгээс сонгоод “Change SIM PIN” дээр дарна.

5. Одоо ашиглаж байгаа пин кодоо оруулан “OK” дээр дарна. 

6. Шинэ дөрвөн оронтой пин кодоо оруулан “ОК” дарна.

7. Шинэ дөрвөн оронтой пин кодоо дахин оруулаад “ОК” дарахад код амжилттай солигдоно.

 
 

 

Санамж: 

  • Таны гар утасны төрлөөс шалтгаалан зарим үйлдлүүд нь өөр байх боломжтой.
  • Та пин кодоо 3 удаа буруу оруулсан тохиолдолд пин кодын эрх блоклогдох бөгөөд улмаар пук код нэхэгдэх болно. Пук кодоо 10 удаа буруу оруулсан тохиолдолд тухайн сим карт дахин ашиглагдах боломжгүй болохыг анхаараарай.
 

 

Зөвлөгөө: 

  • Та ЭНД дарж пин кодоо санахгүй, мартсан тохиолдолд хэрхэн сэргээх заавартай танилцаарай. 
  • Та ЭНД дарж пук кодоо хэрхэн авах заавартай танилцаарай.