Дараа төлбөрт 30'000, 33'000, 40'000-ийн багцуудад LookTV Basic багц, 50'000, 60'000,100'000-ийн багцуудад LookTV Premium багц дагалдах бөгөөд LookTV-н эрхтэй дугаараа доорх зааврын дагуу холбоод багцаа үзэх боломжтой.
LookTV хэрэглэгч бол:
- LookTV-д өөрийн эрхээрээ нэвтэрнэ.
- Нэвтэрч орсны дараа “Хувийн мэдээлэл” хэсэгт LookTV үзэх эрхтэй Юнителийн дугаараа бүртгүүлэхэд дугаарын багцад дагалдах LookTV багц шууд идэвхэжнэ.
LookTV хэрэглэгч биш бол:
- Гар утсан дээрээ LookTV апп суулгах эсвэл компьютерын интернэт хөтчөөр www.looktv.mn вэбсайтад хандах боломжтой.
- LookTV-д өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаяг, гар утасны дугаараараа бүртгэл үүсгэн нэвтэрнэ.
- LookTV үзэх эрхтэй Юнителийн дугаараа бүртгүүлсэн бол дугаарын багцад дагалдах LookTV багц шууд идэвхэжнэ.
Зөвлөгөө:
- LookTV апп-д утасны дугаараа бүртгүүлэх заавар харах бол ЭНД дараарай.