LookTV ашиглахтай холбоотойLookTV-д бүртгүүлэх, нэвтрэх заавар

LookTV-д бүртгүүлэх, нэвтрэх заавар

LookTV үйлчилгээний тухай

LookTV нь интернэт сүлжээгээр дамжуулан компьютер, таблет, ухаалаг утсан дээр кино контент, ТВ суваг үзэх аппликейшн болон вэб үйлчилгээ бөгөөд LookTV-н багцуудаас сонгон сарын суурь хураамжийг төлснөөр тухайн багцад дагалдах кино контент, сувгуудыг 1 сарын турш хязгааргүй үзэх боломжтой. Мөн Box цэсээс шинэ кино контентуудыг албан ёсны эрхтэйгээр тус бүрийн үнээр нь түрээсэлж үзээрэй.


Та LookTV-г www.looktv.mn вэбсайт руу хандах болон гар утас, таблетдаа LookTV апп-г татаж үзэх боломжтой.


LookTV апп татах заавар:

LookTV апп-аа ЭНД дарж App Store эсвэл Play Store-ooc татаарай.

Апп татах

LookTV-д бүртгүүлэх заавар

LookTV-д шинээр бүртгүүлэхдээ зөвхөн утасны дугаараар болон и-мэйл хаягаар бүртгүүлэх боломжтой.

LookTV-д утасны дугаараар бүртгүүлэх заавар:

  1. LookTV апп-д утасны дугаараараа бүртгүүлэх заавар
  2. LookTV вэбсайт-д утасны дугаараараа бүртгүүлэх заавар

LookTV-д и-мэйл хаягаар бүртгүүлэх заавар:

  1. LookTV апп-д и-мэйл хаягаар бүртгүүлэх заавар
  2. LookTV вэбсайт-д и-мэйл хаягаар бүртгүүлэх заавар
Санамж:

Нэг дугаарт зөвхөн нэг LookTV бүртгэл үүсгэж ашиглах боломжтой.

LookTV-д нэвтрэх заавар

Та LookTV-д нэвтрэхдээ www.looktv.mn вэбсайт болон LookTV апп-н нэвтрэх хэсэгт өөрийн бүртгэлээр нэвтэрч орно.

LookTV апп-р нэвтрэх заавар:

  1. LookTV апп-р нэвтрэх заавар

LookTV вэбсайтаар нэвтрэх заавар:

  1. LookTV вэбсайтаар нэвтрэх заавар
Зөвлөгөө:
  1. Гэр интернэт болон IP77 үйлчилгээний хэрэглэгчид дагалдах LookTV үзэх эрхээ ашиглахдаа бүртгүүлэх шаардлагагүй буюу Гэр интернэтийн дугаар болон IP77 үйлчилгээний дугаараараа шууд нэвтэрч үзэх боломжтой.
  2. Мөн Юнителийн дараа төлбөрт дугаартай хэрэглэгчид дугаараа бүртгүүлсэн тохиолдолд LookTV үзэх дагалдах эрх шууд идэвхэжнэ. Хэрвээ утасны дугаараа бүртгүүлээгүй бол дугаараа бүртгүүлснээр ашиглах боломжтой.

FAQ