Профайлын төрлүүд:
- Админ - Хамгийн анх үүсгэсэн профайл Админ профайл болох бөгөөд бүх профайлыг үүсгэж, устгах болон нууц үгийг солих боломжтой админ эрхтэй байна.
- Энгийн - LookTV рүү нэвтрэх үед автоматаар Нүүр хуудас цэс рүү орно.
- Классик - LookTV рүү нэвтрэх үед автоматаар ТВ цэс рүү орно.
- Хүүхдийн - Хүүхдийн профайл руу нэвтрэх үед хүүхэлдэйн кино, хүүхдэд зориулсан контентууд гэх мэт насанд хүрэгчдэд зориулсан контентоос бусад контент харагддаг байна.
- Профайлын пин код үүсгэх боломжтой. Ингэснээр тухайн профайл руу нэвтрэх бүртээ өөрийн үүсгэсэн кодоор нэвтэрнэ.
- Мөн профайлд контентын насны ангилал тохируулах боломжтой.