UNITEL
БусадeSIM үйлчилгээ

eSIM үйлчилгээ

eSIM үйлчилгээний тухай

eSIM гэдэг нь шинэ дугаар авахдаа биет сим ашиглахгүйгээр eSIM-н QR кодыг уншуулж, гар утсандаа тав хүртэлх дугаар суулгах боломжтой дижитал үйлчилгээ юм. eSIM ашиглахад таны гар утас eSIM дэмждэг байх шаардлагатай.

eSIM суулгах боломжтой төхөөрөмжийн жагсаалт:

Хэрвээ таны eSIM суулгах төхөөрөмж жагсаалтад байхгүй байгаа бол өөрийнхөө төхөөрөмжтэй хамгийн ойрхон төхөөрөмжийг сонгоод суулгах боломжтой.

eSIM суулгах, ашиглах заавар

Та гар утсандаа QR код уншуулан 5 хүртэлх eSIM суулгах боломжтой.

  1. Samsung гар утсанд eSIM суулгах/тохируулах заавар
  2. iPhone гар утсанд eSIM суулгах/тохируулах заавар
  3. Huawei гар утсанд eSIM суулгах/тохируулах заавар
  4. Google гар утсанд eSIM суулгах/тохируулах заавар
Санамж:
  1. eSIM-г утсандаа суулгах үед таны утас интернэтэд холбогдсон байх шаардлагатай.
  2. Хэрвээ та утсаа соливол өмнөх eSIM-н QR код-г дахин ашиглах боломжгүй тул симээ сэргээн дахин суулгаарай.

eSIM-н QR кодоо Unitel апп болон бүртгэлтэй и-мэйл хаягаасаа харах боломжтой.

  1. Unitel апп-р QR кодоо харах заавар


И-мэйл хаягаас QR кодоо харах заавар:

eSIM-р шинэ дугаар авахад өөрийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу QR код илгээгддэг бөгөөд бүртгүүлсэн и-мэйл хаягаасаа QR кодоо харах боломжтой.

Санамж:

eSIM-н QR код нь анх тохируулсан гар утсандаа л ашиглагддаг тул хэрвээ та утсаа сольсон бол Unitel апп-н 'Сим сэргээх' цэсээр дахин симээ сэргээж eSIM авах боломжтой.

Та eSIM-г гар утаснаасаа устгах боломжтой.

  1. Samsung гар утаснаасаа eSIM-г устгах заавар
  2. iPhone гар утаснаасаа eSIM-г устгах заавар

FAQ