UNITEL
ТөлбөрТөлбөр хэрхэн бодогддог тухай

Төлбөр хэрхэн бодогддог тухай

Төлбөрийн циклийн тухай

Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 2 төрлийн төлбөрийн циклд хамаарах бөгөөд хэрэглэгчид төлбөр төлөх өдрөө өөрийн хэрэглээнд тохируулан сонгох боломжтой.


Төлбөрийн цикл №1:

• Төлбөрийн хамрах хугацаа: Сарын 1-31 хүртэлх

• Төлбөр бодогдох хугацаа: Сар бүрийн 1-5-ны хооронд

• Нэхэмжлэх илгээх хугацаа: Сар бүрийн 5-нд

• Төлбөр төлөх хугацаа: Сар бүрийн 20-ны дотор

• Багцад дагалдах эрх сар бүрийн 1-нд шинэчлэгдэнэ.


Төлбөрийн цикл №2:

• Төлбөрийн хамрах хугацаа: Сарын 15-наас дараа сарын 14-н хүртэлх

• Төлбөр бодогдох хугацаа: Сар бүрийн 15-наас 20-ны хооронд

• Нэхэмжлэх илгээх хугацаа: Сар бүрийн 20-нд

• Төлбөр төлөх хугацаа: Сар бүрийн 6-ны дотор

• Багцад дагалдах эрх сар бүрийн 15-ны өдөр шинэчлэгдэнэ.

Төлбөрийн циклээ солих заавар

Төлбөрийн циклээ өөрчлөх /төлбөр төлөх өдрөө өөрчлөх заавар:

  1. Төлбөрийн цикл №1 болгох бол: сар бүрийн 9-с хойш 1471 дугаарт 1 гэж мессэжээр илгээнэ.
  2. Төлбөрийн цикл №2 болгох бол: сар бүрийн 20-с хойш 1471 дугаарт 2 гэж мессэжээр илгээнэ.
Санамж:

Та одоогийн төлбөрийн циклд багадаа 3-н сар болсны дараа төлбөрийн цикл хооронд шилжих боломжтой.

FAQ