Юнителийн Дараа болон Хосолсон төлбөрт, Юнивишн, Гэр интернэтийн Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид төлбөр гарсан өдрөөс хойш 90 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдэл нь Монгол банкны Зээлийн Мэдээллийн Сан (ЗМС)-д бүртгэгдэнэ.
Та хугацаа хэтэрсэн төлбөрийн үлдэгдлээ Монгол банкны Зээлийн Мэдээллийн Санд бүртгэгдсэн эсэхийг “E-Mongolia - Хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэх лавлагаа” цэсээс шалгах боломжтой.
Хугацаа хэтэрсэн төлбөрөө төлөх тохиолдолд:
- Авлага болсон хугацаандаа төлөөгүй төлбөрийг хэрхэн төлөх зааврыг онлайн ажилтантай холбогдож авна.
- Авлага болсон төлбөрийг төлснөөс хойш 2-3 цагийн дараа Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл шинэчлэгдэнэ.