Нэгжийн зээлийн үйлчилгээг зөвхөн нэгжийн зээл авах эрх үүссэн урьдчилсан болон хосолсон төлбөрт дугаартай хэрэглэгчид авах боломжтой.
Та дугаарынхаа ашигласан хугацаанаас хамааран 500-15'000 хүртэлх нэгжийн зээл авч болох ба дансандаа хэдэн төгрөгийн нэгжийн зээлийн үлдэгдэлтэй байхаас үл хамааран зээлийн лимитдээ хүрээгүй тохиолдолд дахин зээл авах боломжтой. Зээлийн шимтгэл 10% байна.
- Дугаараа 0-60 хоног ашигласан бол: Зээл авах боломжгүй.
- Дугаараа 61-180 хоног ашигласан бол: Зээлийн нийт лимит 2'500 ба 500, 1'000, 2'000, 2'500 нэгж зээлэх боломжтой.
- Дугаараа 181-360 хоног ашигласан бол: Зээлийн нийт лимит 8'000 ба 1'000, 2'500, 5'000, 8'000 нэгж зээлэх боломжтой.
- Дугаараа 361-690 хоног ашигласан бол: Зээлийн нийт лимит 10'000 ба 1'000, 2'500, 5'000, 10'000 нэгж зээлэх боломжтой.
- Дугаараа 691-с дээш хоног ашигласан бол: Зээлийн нийт лимит 15'000 ба 1'000, 2'500, 5'000, 10'000, 15'000 нэгж зээлэх боломжтой.