Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч урьдчилсан төлбөрт дугаарыг сар бүрийн тогтсон өдөр, тогтмол дүнгээр автоматаар цэнэглэх боломжтой үйлчилгээ юм.
Автомат цэнэглэлт үйлчилгээний сард цэнэглэлт хийх боломжтой нийт дүн 50'000₮ хүртэл байдаг.
Автомат цэнэглэлт үйлчилгээгээр цэнэглэлт хийх боломжит өдрүүд:
Автомат цэнэглэлт хийхдээ бүртгэсэн дугаарын үйлчилгээний хоног дуусах өдөр эсвэл сар бүрийн 1-28-ны өдрүүдээс сонгох боломжтой.
Автомат цэнэглэлт үйлчилгээний мэдээлэл авах заавар:
1444 тусгай дугаарт auto гэж бичээд мессэжээр илгээж мэдээлэл авах боломжтой.
Автомат цэнэглэлт хийгдэхгүй байх тохиолдлууд:
- Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй, хэрэглээний лимитдээ хүрсэн үед
- Нэгж бэлэглэх үйлчилгээний дээд хязгаарт хүрсэн үед
- Цэнэглэлт хүлээж авах урьдчилсан төлбөрт дугаар нь ашиглалтанд байхгүй болсон үед
Дээрх тохиолдлуудын улмаас бүртгүүлсэн дугаарт цэнэглэлт хийгдээгүй тохиолдолд тухайн сардаа цэнэглэлт нөхөж хийгдэхгүй.
Бүртгүүлсэн урьдчилсан төлбөрт дугаар нь устсан бол автомат цэнэглэлтийн үйлчилгээ цуцлагдаж, тус дугаарыг бүртгэсэн дараа төлбөрт хэрэглэгчид мессэжээр мэдээлэл илгээгдэнэ.