UNIVISION
Нэмэлт үйлчилгээUnivision Go мобайл дэлгэцийн үйлчилгээ

Univision Go мобайл дэлгэцийн үйлчилгээ

Univision Go үйлчилгээний тухай

Univision Go үйлчилгээ нь Юнивишнийн хэрэглэгчид ухаалаг утас болон таблет дээр Юнивишнийн кино контент болон ТВ сувгуудаа үзэх боломжтой аппликейшнийн нэмэлт үйлчилгээ юм. IPTV дээрээ идэвхжүүлсэн кино контент, төлбөрт суваг болон нэмэлт үйлчилгээг гар утсаараа ахин төлбөр төлөхгүйгээр ашиглах боломжтой.

Юнивишнийн өрхийн IPTV үйлчилгээний бүх хэрэглэгчид Univision Go үйлчилгээг гэрээний дугаартаа идэвхжүүлэн гар утас, таблет төхөөрөмжөөр нэвтрэн ашиглах боломжтой байна.


Univision Go үйлчилгээний тариф:

Univision Go багц

Үндсэн үнэ

Зэрэг тоглуулах 1 төхөөрөмж

9’900₮

Зэрэг тоглуулах 2 төхөөрөмж

14’900₮

  1. Та гар утас, таблетын Univision Go апп дотроосоо кино контент, кино багц, сувгийн багц түрээслэн үзэх боломжтой.
  2. Мөн IPTV-с түрээсэлсэн кино контентыг гар утаснаасаа, гар утаснаас үзсэн контентыг зурагт дээрээ үргэлжлүүлэн үзэх боломжтой байна.
  3. IPTV-с түрээсэлсэн кино контент, нэмэлт үйлчилгээний идэвхжүүлсэн хүчинтэй хугацаа гар утас, таблет дээрээ үзэхэд ижилхэн байна.
Univision Go татах

Төхөөрөмжийн лимиттэй холбоотой:

  1. Холбогдсон төхөөрөмжийн бүртгэлийг та IPTV-н Apps & Games хэсэгт байрлах Univision Go мини апп руу хандан "Холбогдсон төхөөрөмж" хэсгээс харах боломжтой.
  2. Төхөөрөмж нэмэх, хасах үйлдлийг зөвхөн IPTV-с хийх боломжтой.
  3. Төхөөрөмжийн лимитдээ хүрсэн тохиолдолд та IPTV-с аль нэг төхөөрөмжөө хассаны дараа нэмэх боломжтой.
Санамж:
  1. Univision Go үйлчилгээг зөвхөн Монголд ашиглах боломжтой.
  2. Univision Go үйлчилгээний төлбөр нь өдрөөр бодогдох тул та үйлчилгээний автомат сунгалтаа цуцалсан тохиолдолд үйлчилгээ шууд цуцлагдана.
  3. Бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллийг гар утас, таблет дээрх Univision Go апп дээрээс харах боломжгүй тул зөвхөн IPTV-н Univision Go мини апп-д хандан харах боломжтой.

Univision Go үйлчилгээг идэвхжүүлэх заавар

Univision Go үйлчилгээг Юнивишний өрхийн Дан IPTV, Хосолсон IPTV & VoIP болон гурвалсан үйлчилгээний хэрэглэгчид IPTV зурагтаасаа болон Unitel апп-с идэвхжүүлэх боломжтой.

  1. IPTV-н Univision Go апп хэсгээс идэвхжүүлэх заавар
  2. Unitel апп-н Univision Go цэсээс идэвхжүүлэх заавар
Зөвлөгөө:

Univision Go үйлчилгээнд нэвтрэхийн тулд IPTV дээрх нэвтрэх QR кодыг уншуулж ашиглана.

Univision Go үйлчилгээг цуцлах заавар

Та Univision Go үйлчилгээг IPTV зурагтаасаа болон Unitel апп-с цуцлах боломжтой.

  1. IPTV-н Univision Go апп хэсгээс цуцлах заавар
  2. Unitel апп-н Univision Go цэсээс цуцлах заавар
Санамж:

Univision Go үйлчилгээг цуцалснаар тухайн багц шууд хаагдана.

Univision Go үйлчилгээний багцаа солих заавар

Та Univision Go үйлчилгээний багцыг IPTV зурагтаасаа болон Unitel апп-с солих боломжтой.

  1. IPTV-н Univision Go апп хэсгээс багц солих заавар
  2. Unitel апп-н Univision Go цэсээс багц солих заавар

Зурагтын Univision Go үйлчилгээг ашиглах заавар

IPTV-н Apps & Games хэсэгт байрлах Univision Go мини апп нь:

  1. Багц идэвхжүүлэх
  2. Нэвтрэх QR уншуулах
  3. Холбогдсон төхөөрөмжүүд гэсэн 3 үндсэн цэстэй.


Багц идэвхжүүлэх хэсэгт:

  1. Таны Юнивишний багцад Univision Go үйлчилгээ идэвхгүй байгаа бол Univision Go үйлчилгээг идэвхжүүлэх багцын сонголт байх ба та Юнивишний худалдан авалтын пин кодоо оруулан идэвхжүүлэх боломжтой.
  2. Хэрвээ таны Юнивишний багцад Univision Go үйлчилгээ идэвхжүүлсэн байгаа бол танд гар утсаараа зэрэг тоглуулах хэдэн төхөөрөмжийн эрх байгааг харуулна.

Нэвтрэх QR уншуулах хэсэгт:

  1. Univision Go үйлчилгээний гар утас, таблетын апп татах QR код болон нэвтрэх заавар байна.
  2. Таны Юнивишний багцад Univision Go үйлчилгээ идэвхтэй байгаа бол Univision Go апп-д нэвтрэх QR код харагдах ба хэрвээ эрх идэвхгүй байгаа бол "Багц идэвхжүүлэх" хэсэг харагдана.

Холбогдсон төхөөрөмжүүд хэсэгт:

  1. Univision Go үйлчилгээнд бүртгэлтэй төхөөрөмжийн мэдээллүүд харагдах ба та төхөөрөмжөө нэмж, хасах боломжтой.
  2. Төхөөрөмж нэмэхдээ төхөөрөмж нэмэх товч дээр дарж QR уншуулан нэмэх боломжтой.
  3. Төхөөрөмж хасахдаа бүртгэлтэй төхөөрөмжийн жагсаалтаас хасах төхөөрөмжөө сонгон төлбөрийн пин кодоо оруулан хасна.


Зурагтын Univision Go үйлчилгээг ашиглах заавар:

  1. Зурагтаасаа Univision Go-д нэвтрэх QR уншуулах заавар
  2. Зурагтаас Univision Go-д бүртгэлтэй төхөөрөмж хасах заавар
  3. Зурагтаас Univision Go-д төхөөрөмж нэмж бүртгэх заавар
Зөвлөгөө:

Юнивишний гурвалсан үйлчилгээний шинэчлэгдсэн L, L+, XL, XL+, XXL, XXL+ багцуудад Univision Go үйлчилгээ ашиглах эрх дагалдана.

Гар утасны Univision Go апп ашиглах заавар

Гар утасны Univision Go апп нь дараах үндсэн хэсгүүдтэй:

1. Нүүр хуудас - Санал болгох кино, Кино багцууд, Үргэлжлүүлэн үзэх жагсаалт, Дуртай сувгууд, Кино хайх хэсэг байна.

2. Видео сан цэс - Юнивишний видео сангийн контентууд байрлах ба кино контентуудыг идэвхжүүлж үзэх боломжтой.

3. Кино багц цэс - Юнивишний кино багцууд харагдах ба идэвхтэй багцын кино контентуудыг үзэх болон бусад багцуудаас идэвхжүүлж үзэх боломжтой.

4. ТВ цэс - TВ сувгууд, сувгийн дэлгэрэнгүй хөтөлбөр харах боломжтой ба сувгуудыг нөхөж ухрааж үзэх боломжтой.

5. Тохиргоо цэс-д хандан Univision Go апп-н дараах тохиргоонуудыг хийх боломжтой:

  1. Профайл тохируулах
  2. Пин код тохируулах
  3. Хэл солих
  4. Түгээмэл асуулт /FAQ/ харах
  5. Интернэтийн тохиргоо хийх
  6. Гарах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой.


Гар утасны Univision Go апп-н заавар:

  1. Гар утасны Univision Go апп-р нэвтрэх QR код уншуулах заавар
  2. Гар утасны Univision Go апп-р кино түрээслэх заавар
  3. Гар утасны Univision Go апп-р кино түрээслэх, түрээсэлсэн киногоо үзэх заавар
  4. Гар утасны Univision Go апп-р кино багц түрээслэх заавар
  5. Гар утасны Univision Go апп-р суваг үзэх заавар
  6. Гар утасны Univision Go апп-р сувгийн хөтөлбөр харах заавар
  7. Гар утасны Univision Go апп-р суваг нөхөж үзэх заавар
  8. Гар утасны Univision Go апп-р профайл устгах заавар
  9. Гар утасны Univision Go апп-р Эцэг эхийн хяналтын пин код солих заавар
  10. Гар утасны Univision Go апп-р Төлбөрийн пин код солих заавар
  11. Гар утасны Univision Go апп-р Профайлын пин код солих заавар
  12. Гар утасны Univision Go апп-р Профайлын пин код устгах заавар
  13. Гар утасны Univision Go апп-н хэл солих заавар

FAQ