Интернэтийн/цагаан төхөөрөмжийнхөө саарал өнгийн Phone1 оролтод суурин утсаа залгаснаар төхөөрөмжийн VoIP гэрэл асах бөгөөд суурин утсаа шууд ашиглах боломжтой.
Суурин утасны 77-той дугаарыг IP аппарат дээр тохируулах заавар:
Таны ашиглаж буй интернэтийн/цагаан төхөөрөмж HC220 болон LS2035v model-ын суурин утасны оролтгүй төхөөрөмж бол суурин утсаа IP аппарат дээр тохируулж ашиглах боломжтой.
- IP аппаратын WAN оролт дээр LAN сүлжээний утсыг залган интернэтийн/цагаан төхөөрөмжийн LAN3 эсвэл LAN4 оролт дээр холбож
- Интернэтэд холбогдсон IP аппарат дээр гарч ирэх 193.168...-р эхэлсэн IP address-г компьютерын интернэт browser дээр бичиж аппаратын тохиргоо руу орно
- Аппаратын Username болон Password (аппаратны доор байгаа) -г оруулан нэвтэрч
- Аппаратын тохиргооны Basic settings цэс рүү орж DHCP хэсгийг сонгон хадгалж
- Accounts цэс рүү орж Account 1 хэсгийн General Settings дээр дарж дараах хэсгүүдийг зааврын дагуу оруулж Save and Apply дарж хадгална:
• Server Address: ims.ub.unitel.mn
• Account name: (+97677xxxxxx дугаараа бичнэ)
• SIP User ID: (+97677xxxxxx дугаараа бичнэ)
• Authenticate ID: (+97677xxxxxx@ims.ub.unitel.mn гэж дугаараа бичнэ)
• Authenticate Password: (Хэрэглэгчийн дугаарын нууц үг)
• Name: (77-той дугаар эсвэл Нэрээ оруулна)
6. Аппаратын SIP Register status нь Yes гэсэн төлөвтэй байвал дугаар амжилттай тохирсон байгааг харуулна.
Та General Settings хэсэгт бөглөх 77-той дугаарын нууц үгийг онлайн ажилтантай холбогдож аваарай.
