Суурин утаснаасаа дуудлага шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлэх , цуцлах заавар
Дуудлага шилжүүлэх үйлчилгээг идэвхжүүлэх заавар:
Завгүй буюу суурин утсаараа ярьж байх үедээ орж ирсэн бүх дуудлагыг өөр дугаарт шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж -0₮.
- Үйлчилгээг идэвхжүүлэх: #11* +шилжүүлэх дугаар
Дуудлага шилжүүлэх үйлчилгээг шалгах заавар:
- Үйлчилгээг шалгах: #*11
Дуудлага шилжүүлэх үйлчилгээг цуцлах заавар:
- Үйлчилгээг цуцлах: #11
Утасныхаа дуудлагад хариу өгөхгүй байх тохиолдолд дуудлага шилжүүлэх:
Суурин утаснаасаа хол байх эсвэл дуудлагадаа хариу өгөхийг хүсэхгүй байх тохиолдолд тухайн дуудлагыг өөр хэрэглэгчийн дугаарт шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж 0₮.
- Үйлчилгээг идэвхжүүлэх: #12* +шилжүүлэх дугаар
- Үйлчилгээг шалгах: #*12
- Үйлчилгээг цуцлах: #12
Суурин утасны дугаар холбогдох боломжгүй үед дуудлага шилжүүлэх заавар:
Суурин утас тэжээлээс салж, холбогдох боломжгүй байх үед ирэх дуудлагыг өөр хэрэглэгчийн дугаарт шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж- 0₮
- Үйлчилгээг идэвхжүүлэх: #14* +шилжүүлэх дугаар
- Үйлчилгээг шалгах: #*14
- Үйлчилгээг цуцлах: #14
Бүх нөхцөлд дуудлага шилжүүлэх заавар:
Хүссэн үедээ өөрийн суурин утасны дугаарт ирж байгаа дуудлагыг өөр дугаарт шилжүүлэхийг хүсвэл энэ үйлчилгээг ашиглах боломжтой. Сарын суурь хураамж -0₮ байна.
- Үйлчилгээг идэвхжүүлэх: #10* +шилжүүлэх дугаар
- Үйлчилгээг шалгах: #*10
- Үйлчилгээг цуцлах: #10
Суурин утасны Ip phone дээр дуудлага шилжүүлэх үйлчилгээг тохируулах заавар:
Call Service > Enable Call Transfer чагтлаад call forward хэсгээс сонгоод apply дарснаар дуудлага шилжүүлэх тохиргоо хийгдэнэ.
Суурин утаснаасаа орох гарах дуудлагыг хязгаарлах заавар
Орох дуудлагыг хязгаарлах заавар:
- Call Service > Black list хэсэгт хязгаарлах дугаараа бичээд add дарж нэмнэ.
Орохыг хязгаарласан дугаарын блок гаргах заавар:
- Call Service > Black list хэсэгт хязгаарласан дугаараа сонгоод delete дарж хасна.
Суурин утасны орох бүх дуудлагыг хязгаарлах буюу саад болохгүй байхыг мэдэгдэх /No Disturb/ тохиргоог хийх заавар:
- Call Service > no disturb-ийг чагтлаад apply дарснаар орох бүх дуудлага хязгаарлана.
Гарах дуудлагыг хязгаарлах заавар:
- Call Service > limit list хэсэгт хязгаарлах дугаараас бичээд add дарж нэмнэ.
Гарах дуудлагыг хязгаарласан дугаарын блок гаргах заавар:
- Call Service > limit list хэсэгт хязгаарласан дугаараа сонгоод delete дарж хасна.
Суурин утасны гарах бүх дуудлагыг хязгаарлах /Ban Outgoing/ заавар:
- Call Service > ban outgoing-г чагтлаад apply дарснаар гарах бүх дуудлага хязгаарлагдана.
Суурин утаснаасаа олон улсын дуудлага хийх заавар
Олон улс руу дуудлага хийх заавар:
Од гарцаар залгах:
- * + улсын код + утасны дугаараа оруулан залгана.
- Үнэ: Залгаж буй улсаас хамаарч 188 - 688₮
008 гарцаар залгах:
- 008 + улсын код + утасны дугаараа оруулан залгана.
Суурин утаснаасаа дугаараа нууцалж дуудлага хийх заавар
#40*1 гээд залгах гэж буй утасны дугаараа шууд оруулан дуудлага хийнэ. Дуудлага бүрд 20₮-ийн төлбөртэй. Жишээлбэл: #40*1*88******
Суурин утсанд Hotline number тохируулах заавар
Hotline number нь яаралтай тохиолдолд суурин утаснаасаа нэн даруй, шууд залгахаар ямар нэгэн дугаар тохируулахыг хэлнэ.
- Call Service > hotline хэсэгт шуурхай дугаараа бичээд apply дарна. Ингэснээр аппаратын харилцуураа авах үед шууд автоматаар тухайн дугаар руу дуудлага хийгддэг болно.