UNIVISION
ТөхөөрөмжИнтернэтийн нэмэлт Mesh төхөөрөмжтэй холбоотой

Интернэтийн нэмэлт Mesh төхөөрөмжтэй холбоотой

Mesh Wi-Fi сүлжээний тухай

Та интернэтийн нэмэлт Mesh төхөөрөмж ашиглан Wi-Fi сүлжээний хамрах хүрээгээ тэлж, мөн Wi-Fi сүлжээгээ өөрийн гар утаснаас бүрэн удирдаж, хянах боломжтой.


Mesh буюу интернэтийн нэмэлт төхөөрөмжийн үндсэн үнэ:

  1. Төхөөрөмжийн нэр: Mesh /K562/ Үндсэн үнэ: 249’500₮
  2. Төхөөрөмжийн нэр: HC220-G5 Үндсэн үнэ: 252’000₮


Mesh буюу интернэтийн нэмэлт төхөөрөмжийг лизингээр авах бол:

Mesh /K562/ төхөөрөмж:

  1. Урьдчилгаа: 0₮
  2. Сард төлөх дүн: 6’931₮
  3. Лизингийн хугацаа: 36 сар


HC220-G5 төхөөрөмж:

  1. Урьдчилгаа: 0₮
  2. Сард төлөх дүн: 7’000₮
  3. Лизингийн хугацаа: 36 сар
Санамж:

TP-Link Deco mesh болон Wi-Fi extender төхөөрөмжүүдийн нөөц дууссан тул шинээр худалдан авах боломжгүй.

K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийн тохиргоо

K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийн тухай

K562 /HM1 Mesh/ төхөөрөмж нь интернэт сүлжээний хамрах хүрээг тэлж, илүү том орон зайд (70м.кв-с дээш талбайтай) өндөр хурдны интернэт үүсгэдэг. Та өөрийн хэрэгцээ, өрөө болон давхрынхаа тооноос хамаарч 1 ба түүнээс дээш ширхгээр авах боломжтой.

K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийн товчлуур болон оролтууд:

Товчлуур болон оролтууд

Тайлбар

1

WPS товчлуур

Wireless-р холбогдох төлөвийг асаах товчлуур

2

Лан портын оролт

Лангийн утсаар холбох оролт

3

Тэжээлийн оролт


4

Reset товчлуур

Төхөөрөмж асаж байхад reset товчин дээр зүүгээр 2 секунд буюу лед гэрэл нь унтартал дарж төхөөрөмжийг үйлдвэрээс гарсан анхдагч тохиргоо руу буцаах боломжтой.

K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийн лед гэрлийн тайлбар:

Статус

Тайлбар

Жигд цагаан өнгө

Интернэтэд холбогдсон байна.

Жигд улаан өнгө

Интернэтэд холбогдоогүй байна.

K562 асаж байна.

K562 Homegateway-тай холбогдоогүй байна.

Улаан өнгөөр анивчих

(Секундэд нэг удаа)

K562 холбогдох боломжтой төхөөрөмж таньсан байна.

Улаан өнгөөр анивчих

(Секундэд хоёр удаа)

K562 Huawei-н HGW, ONT-тэй холбогдож байна.

K562 WPS холболтоор холбогдож байна.



K562 /HM1 Mesh/төхөөрөмжийг холбох заавар

Huawei K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийг лан болон wireless-р холбох боломжтой. K562 /HM1 Mesh/ төхөөрөмж нь Huawei-н төхөөрөмжүүдтэй нэг сүлжээ үүсгэн ажилдаг тул эдгээр төхөөрөмжүүдтэй K562 төхөөрөмжийг wireless-р холбоно.

Wireless-р холбох заавар:

  1. K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийг HGW, ONT төхөөрөмжийн хажууд байршуулан асаана (2 метр)
  2. K562 /HM1 Mesh/ төхөөрөмж ассаны дараа HGW болон ONT-н ард байрлах WPS товчлуур дээр 3-5 секунд дараад 2 минутын дотор K562 төхөөрөмжийн WPS товчлуур дээр мөн адил 3-5-н секунд дарна.
  3. K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийн урд байрлах лед гэрэл нь жигд цагаан асах үед интернэтэд холбогдсон байна.
  4. K562 /HM1 Mesh/ төхөөрөмж байршуулах өрөөнд аваачин тэжээлд холбоно. Лед гэрэл нь жигд цагаан асах үед интернэтэд холбогдон Wi-Fi сүлжээг тэлсэн байна.

Лангийн утсаар холбох заавар:

  1. K562 /HM1 Mesh/ төхөөрөмжийг HGW, ONT төхөөрөмжийн Лан 3,4 портонд холбоно.
  2. Төхөөрөмж лангаар холбогдохдоо K562 /HM1 Mesh/ төхөөрөмжний ард байрлах 3-н портны аль ч порт дээр холбож болно.

HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжийн тохиргоо

HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжийн тухай

HC220-G5 (HGW Mesh) интернэт төхөөрөмж нь Wi-Fi сүлжээний хамрах хүрээг тэлж өгөх ба Aginet апп ашиглан гар утаснаасаа эцэг эхийн хяналт тохируулах, зочдод сүлжээ үүсгэх гэх мэт тохиргоог хийх боломжтой.

HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжийн лед гэрлийн тайлбар:

  1. Жигд шар өнгө – Асаж байна.
  2. Анивчсан шар өнгө – Дахин ачаалж байна.
  3. Жигд цэнхэр өнгө – Тохиргоо хийгдэж байна.
  4. Анивчсан цэнхэр өнгө – Тохиргоо хийхэд бэлэн байна.
  5. Хурдан анивчсан цэнхэр өнгө – Wi-Fi-ийн үндсэн төхөөрөмжтэй холбогдож байна. 2 хүртэлх минут болно.
  6. Анивчсан цагаан/ногоон өнгө – Системийн шинэчлэл хийж байна.
  7. Жигд цагаан/ногоон өнгө – Ямар ч асуудалгүй ажиллаж байна.
  8. Анивчсан улаан өнгө – Гол төхөөрөмжөөс салсан байна.
  9. Жигд улаан өнгө – Ямар нэгэн асуудалтай байна.


HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжийн оролт буюу порт-уудын тайлбар:

  1. 'Power' порт - Төхөөрөмжийн адаптер буюу тэжээлийн залгуурыг холбоно.
  2. 'WAN LAN' порт - Гаднаас эсвэл хананаас орж ирэх үндсэн сүлжээний утсыг холбоно.
  3. 'LAN1' порт - IPTV үйлчилгээний хар төхөөрөмжийг холбож ашиглана.
  4. 'LAN2' порт - Лан сүлжээний утсаар интернэт ашиглах болон суурин утасны IP аппарат ашиглах тохиолдолд LAN2 порт дээр холбож ашиглана.


HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжийг тохируулах Aginet апп татах заавар:

Та гар утасныхаа App Store/Google Play-н хайлтын хэсэгт “TP-Link Aginet app” гэж бичиж апп-аа татаарай.

Зөвлөгөө:

HC220-G5 төхөөрөмжийг HGW-ээр ашиглаж байгаа хэрэглэгчид суурин утас ашиглах тохиолдолд төхөөрөмжийн LAN2 оролт дээр суурин утасны IP аппаратыг лан сүлжээний утсаар холбож, IP аппарат дээр суурин утсыг тохируулан ашиглах боломжтой.

Aginet апп дээр интернэтийн нэмэлт төхөөрөмж холбох заавар

1. Aginet апп-н “Network” цэс рүү орж

2. Баруун дээд буланд байрлах + нэмэх дээр даран

3. Add Agent дээр дарж Mesh device хэсгийг сонгон

4. Өрөөний зохион байгуулалтаа сонгоод Next дээр дарж

5. Нэмэлтээр холбох HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжөө асаагаад цэнхэр өнгөтэй LED гэрэл анивчих хүртэл ойролцоогоор 1 минут хүлээж, гэрэл асах үед апп дээрх LED is flashing blue товчийг дарна. Хэрвээ LED гэрэл өөр өнгөөр асвал төхөөрөмжийг Reset хийн дахин оролдон

6. Апп дээр шинэ холболт хийх төхөөрөмжийг хайж эхэлнэ

7. Гарч ирэх өөрийн төхөөрөмжийг сонгон Add as agent дээр дарж

8. Нэмэлт төхөөрөмжөө аль өрөөнд ашиглахаа сонгоно

9. Төхөөрөмж нэмэгдсэн талаар мэдээлэл гарч ирэхэд Done товч дээр дарснаар амжилттай холбогдоно.

 Aginet апп ашиглан зочдод интернэт сүлжээ үүсгэх заавар

  1. Aginet апп-н “More” цэс рүү орж
  2. Guest Network хэсгийг сонгон
  3. Turn On Guest Network хэсгийг дарж
  4. Guest Network хэсгийг асаан
  5. Зочдод зориулсан Wi-Fi нэр болон нууц үгийг үүсгээд Share дээр дарна.

Та нууц үг үүсгэхгүйгээр шууд Wi-Fi нэрээ өгөөд тохируулах боломжтой.

Aginet апп ашиглан эцэг эхийн хяналт тохируулах заавар

1. Aginet апп-н “Family” цэс рүү орж

2. Create a Profile хэсгийг сонгон профайлын нэрийг өгч, насны ангилал, avatar зургаа сонгоод Next товч дээр дарж профайлаа үүсгэн

3. Select devices хэсгээс холболт хийх хэрэглэгчийн гар утас, төхөөрөмжүүдийг сонгоод Add дээр дарж

  1. Filtered content хэсэгт насны ангилалд тохирсон категориудыг тохируулах
  2. Blocked Content хэсэгт насны ангилалд тохирсон контентыг Block хийх
  3. Bedtime хэсэгт интернэтэд орохгүй байх цагийн тохиргоог тохируулах боломжтой.


Зөвлөмж:
  1. TP-Link HC4 Deco mesh болон HC220-G5 (HGW Mesh) загварын Mesh төхөөрөмжүүд нь бие биеэ дэмжин ажилладаггүй тул хэрвээ та TP-Link HC4 Deco mesh төхөөрөмжтэй бол нэмэлтээр mesh төхөөрөмж худалдаж авч ашиглахдаа HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжөөр өөрийн төхөөрөмжөө солих шаардлагатай.
  2. Таны одоогийн ашиглаж буй интернэтийн төхөөрөмж HC220-G5 (HGW Mesh) бол нэмэлтээр зөвхөн HC220-G5 (HGW Mesh) төхөөрөмжийг авахыг зөвлөж байна.
Aginet апп-н “Network” цэс рүү орж, баруун дээд буланд байрлах + нэмэх дээр дарна.

Aginet апп-н “Network” цэс рүү орж, баруун дээд буланд байрлах + нэмэх дээр дарна.

Aginet апп-н “More” цэс рүү орж "Guest Network" хэсгийг сонгоно.

Aginet апп-н “More” цэс рүү орж "Guest Network" хэсгийг сонгоно.

Aginet апп-н “Family” цэс рүү орж "Create a Profile" хэсгийг сонгоно.

Aginet апп-н “Family” цэс рүү орж "Create a Profile" хэсгийг сонгоно.

TP-Link Deco mesh төхөөрөмжийн тохиргоо

TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар

TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар:

1. TP-Link Deco төхөөрөмжийн лан 1 оролтоос Лан утас залган, HG төхөөрөмж дээрх интернэтийн лан 3 эсвэл лан 4 оролтод холбож

2. Өөрийн ухаалаг утас болон таблет дээрээ Deco аппликейшнийг татаж суулган төхөөрөмжийг тохируулна

3. Хэрвээ 2 болон түүнээс дээш Deco төхөөрөмж холбох бол хамгийн эхний Deco төхөөрөмжийг заавал үндсэн HG-тэй сүлжээний утсаар холбон дэргэд нь байрлуулах ба бусад Deco төхөөрөмжүүдийг Wi-Fi сигнал excellent болон good байх саадгүй байршилд байрлуулан утсан дээрх Deco аппликейшний тусламжтайгаар хооронд нь Wi-Fi-аар холбосноор утасгүй интернэт орчин бүрдүүлэх боломжтой болно.

TP-Link Deco mesh төхөөрөмжийн тохиргоог утсан дээрээ хийх заавар

TP-Link Deco mesh төхөөрөмжийн тохиргоог утсан дээрээ хийх заавар:

1. Deco гар утасны аппликейшнийг татаж суулгана

2. TP-Link ID-тай бол Log In товчийг дарж нэвтэрнэ /Хэрвээ танд TP-Link ID байхгүй бол Sign Up товчийг дарж өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаараа шинээр бүртгүүлнэ/

3. Deco төхөөрөмжийн хайрцаг дээрх Model-ийн дугаарыг сонгоно

4. Аппликейшн дээрх шар өнгийн зөвшөөрөх сонголтууд дээр даран HG төхөөрөмжтэй сүлжээний утсаар холбож, мөн гар утасны Wi-Fi-г асаан Deco төхөөрөмжийн доор байрлах Wi-Fi нэрийг сонгож тохиргоо хийхэд бэлэн болгоно. Энэ үед төхөөрөмж дээр цэнхэр гэрэл анивчина

5. Deco төхөөрөмжөө хаана байршуулахаа сонгоно. Хэрвээ таны байршуулах гэж буй газар жагсаалтад байхгүй бол custom цэсийг сонгон шинээр байршил үүсгэх боломжтой

6. Өөрийн Deco төхөөрөмжийн Wi-Fi сүлжээний нэр болон нууц үгийг тохируулна. Ингэснээр бусад төхөөрөмжүүд Deco-ийн цацаж буй Wi-Fi сүлжээнд холбогдохдоо тухайн нэр болон нууц үгийг ашиглах юм

7. Тохиргоо амжилттай хийгдэж ашиглахад бэлэн болоход төхөөрөмж дээр тогтмол цагаан гэрэл асна

8. Хэрвээ дахин Deco төхөөрөмж нэмэх бол аппликейшн дээрх Add another deco дээр даран нэмэлт төхөөрөмжийн хайрцаг дээр Model-г сонгон төхөөрөмжийн байршлыг сонгоход автоматаар холбогдоно.Төхөөрөмж нэмэх шаардлагагүй бол I’m done for now товч дээр дарна

9. Харин ашиглаж байгаа Deco төхөөрөмж дээрээ ахин Deco нэмж авч холбох бол аппликейшний Home хэсгийн баруун дээд буланд байрлах + нэмэх тэмдэг дээр дарж Model болон байршлыг нь сонгоход мөн адил автоматаар холбогдоно.

TP-Link Deco mesh төхөөрөмж дээр эцэг эхийн хяналтын тохиргоог хийх заавар

TP-Link Deco mesh төхөөрөмж дээр эцэг эхийн хяналтын тохиргоог хийх заавар:

1. Гар утсан дээрх Deco аппликейшний Home хэсгийн “More” дээр дарж нэмэлт цэс рүү орж

2. Parental control хэсгийн Profiles цэс рүү орж Add new profile дээр даран гэр бүлийн гишүүн бүрдээ профайл үүсгээд хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцэх тохиргоо хийх боломжтой

3. Filter level хэсэгт профайл тус бүрийн зарим контент болон вэбсайт руу хандах эрхийг хязгаарлах боломжтой

4. Time controls хэсэгт интернэтэд холбогдох хугацааг заах, унтрах цагийг тохируулах гэх мэт нэмэлт тохиргоог хийх боломжтой байна.

TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар

TP-Link Deco mesh төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар

Аппликейшнийг нээн TP-Link ID-тай бол “Log In” товчийг дарж нэвтэрнэ. Хэрвээ танд TP-Link ID байхгүй бол “Sign Up” товчийг дарж өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаараа шинээр бүртгүүлнэ.

Аппликейшнийг нээн TP-Link ID-тай бол “Log In” товчийг дарж нэвтэрнэ. Хэрвээ танд TP-Link ID байхгүй бол “Sign Up” товчийг дарж өөрийн идэвхтэй ашигладаг и-мэйл хаягаараа шинээр бүртгүүлнэ.

Гар утсан дээрх “Deco” аппликейшний Home хэсгийн “More” дээр дарж нэмэлт цэс рүү орно.

Гар утсан дээрх “Deco” аппликейшний Home хэсгийн “More” дээр дарж нэмэлт цэс рүү орно.

Wi-Fi extender төхөөрөмжийн тохиргоо

Wi-Fi extender төхөөрөмжийг HG төхөөрөмжтэй холбох заавар

Wi-Fi extender төхөөрөмжийг WPS товчлуураар автоматаар HG төхөөрөмжтэй холбох заавар:


1. Wi-Fi extender төхөөрөмжөө HG төхөөрөмжийн ойролцоо байрлуулан цахилгаанд залгаж extender дээрх WPS товчлуурын цэнхэр гэрэл анивчихгүйгээр астал 1 минут орчим хүлээнэ

2. Wi-Fi extender төхөөрөмжийн WPS товчлуурыг 8-10 секунд дарж асаана

3. HG төхөөрөмжийн WPS товчлуурыг 5 секунд даран асааж, 2 төхөөрөмж холбогдтол 2 минут орчим хүлээх ба Wi-Fi extender-ийн Wi-Fi нэр автоматаар HG төхөөрөмжийн цацаж буй Wi-Fi нэртэй ижил болсноор тохиргоо хийгдэж, шууд ашиглах боломжтой болно.

Wi-Fi extender төхөөрөмжийг IP хаягаар хандан HG төхөөрөмжтэй холбох заавар:


1. Тохиргоо хийгдээгүй Extender-ийг асаахад Zyxel гэсэн Wi-Fi нэр цацаж байх бөгөөд утас эсвэл компьютер дээрээ тус нэрэнд 00000000 гэсэн код оруулан холбогдож http://192.168.1.2 IP хаяг руу нэвтрэн


● Username: admin

● Password: 1234 гэж нэвтрэн орно


2. Wireless Setup хэсэг рүү орж SSID хэсэг дээр өөрийн гэрийн Юнивишний Wi-Fi нэрийг оруулж Next дээр дарна

3. Wireless Setup хэсгийн Key хэсэгт өөрийн гэрийн Юнивишний Wi-Fi password-оо оруулж Next дээр дарж

4. Таны оруулсан Wi-Fi нэр, password 2 минутын дотор шалгагдан тохируулагдах бөгөөд дараагийн цонх гарч иртэл үйлдэл хийлгүй хүлээнэ

5. Амжилттай тохируулагдсан үед Next дээр дарж

6. Connected Access Point SSID хэсэгт танай гэрийн Wi-Fi-тай амжилттай холбогдсон мэдээлэл харагдах ба Extender’s SSID хэсэгт extender-ээс цацах Wi-Fi нэрийг бичиж Apply дээр дарна

7. Тохиргоо хийгдэж төхөөрөмжийн систем ахин ачааллах ба дараагийн цонх гарч иртэл хүлээнэ

8. Амжилттай холбогдсон мэдээлэл гарч ирж таны extender-ийн Wi-Fi нэр, password доорх байдлаар харагдах ба тус Wi-Fi-аар өөрийн төхөөрөмжүүдээ интернэтэд холбон ашиглах боломжтой болно.

Wi-Fi extender-ээ компьютертэй сүлжээний утсаар холбох заавар

1. Компьютерын лан оролтод сүлжээний утасны 1 үзүүрийг залгана.

2. HG төхөөрөмжтэй тохируулагдсан Wi-Fi extender төхөөрөмжийн Ethernet оролт руу компьютертой холбосон сүлжээний утасны нөгөө үзүүрийг залган холбож интернэтийн сүлжээг ашиглах боломжтой болно.

Wi-Fi extender төхөөрөмжөө “Reset” хийх заавар

1. Wi-Fi extender төхөөрөмжийн WPS товчлуур дээр гэрэл анивчтал 10 секундын турш дарна.

2. Гэрэл анивчиж эхэлснээс 1-5 секундын дараа Wi-Fi extender төхөөрөмж унтарч, төхөөрөмжийн тохиргоо үйлдвэрийн горим руу шилжинэ.

Санамж:

Wi-Fi extender-ээ “reset” хийж үйлдвэрийн горимд шилжүүлсэн бол ашиглахдаа ахин шинээр тохируулах шаардлагатайг анхаараарай.

Wi-Fi extender төхөөрөмжөө HG төхөөрөмжийн ойролцоо байрлуулан цахилгаанд залгаж extender дээрх WPS товчлуурын цэнхэр гэрэл анивчихгүйгээр астал 1 минут орчим хүлээнэ.

Wi-Fi extender төхөөрөмжөө HG төхөөрөмжийн ойролцоо байрлуулан цахилгаанд залгаж extender дээрх WPS товчлуурын цэнхэр гэрэл анивчихгүйгээр астал 1 минут орчим хүлээнэ.

Тохиргоо хийгдээгүй Extender-ийг асаахад Zyxel гэсэн Wi-Fi нэр цацаж байх бөгөөд утас эсвэл компьютер дээрээ тус нэрэнд 00000000 гэсэн код оруулан холбогдож http://192.168.1.2 IP хаяг руу нэвтрэн, Username: admin , Password: 1234 гэж нэвтэрч орно.

Тохиргоо хийгдээгүй Extender-ийг асаахад Zyxel гэсэн Wi-Fi нэр цацаж байх бөгөөд утас эсвэл компьютер дээрээ тус нэрэнд 00000000 гэсэн код оруулан холбогдож http://192.168.1.2 IP хаяг руу нэвтрэн, Username: admin , Password: 1234 гэж нэвтэрч орно.

Компьютерын лан оролтод сүлжээний утасны 1 үзүүрийг залгана.

Компьютерын лан оролтод сүлжээний утасны 1 үзүүрийг залгана.

Wi-Fi extender төхөөрөмжийн WPS товчлуур дээр гэрэл анивчтал 10 секундын турш дарна.

Wi-Fi extender төхөөрөмжийн WPS товчлуур дээр гэрэл анивчтал 10 секундын турш дарна.