Юнивишний удирдлагыг Юнителийн үйлчилгээний бүх салбаруудаас худалдан авах боломжтой.
Удирдлаганы үнэ тариф:
- Удирдлага /ATV/ – Үнэ: 26’000₮
Мөн та Toki апп ашиглан зурагтаа удирдах боломжтой.
Юнивишний удирдлагыг Юнителийн үйлчилгээний бүх салбаруудаас худалдан авах боломжтой.
Удирдлаганы үнэ тариф:
Мөн та Toki апп ашиглан зурагтаа удирдах боломжтой.
Юнивишний удирдлагыг зурагтын удирдлагатай тохируулах заавар:
Юнивишний удирдлагыг зурагтын удирдлагатай холбосноор зурагтаа унтраах/асаах, HDMI оролт тохируулах, дууг чангалах/сулруулах үйлдлүүдийг Юнивишний удирдлагаараа хийх боломжтой.
Юнивишний удирдлагаар зурагтаа унтраах/асаах үйлдлийг холбох заавар:
1. Зурагтын болон Юнивишний удирдлагыг өөд өөдөөс нь харуулан 5 см зайтай байрлуулан
2. Юнивишний удирдлагын TV болон Clone (TV товчийн хажууд байрлах дээш доош харсан сумтай тэмдэглэгээтэй) товчийг улаан гэрэл анивчих хүртэл 3 секунд зэрэг дарж
3. TV товчийн улаан гэрэл анивчиж байх үед зурагтын удирдлагын унтраах/асаах товчийг Юнивишний удирдлага руу чиглүүлэн дарах ба улаан гэрэл 2 удаа анивчсанаар амжилттай холбогдоно. Цаашид TV товчийг дарж зурагтаа унтрааж асаах боломжтой болно.
Юнивишний удирдлагаар зурагтын HDMI оролт тохируулах үйлдлийг холбох заавар:
1. Зурагтын болон Юнивишний удирдлагыг өөд өөдөөс нь харуулан 5 см зайтай байрлуулан
2. Юнивишний удирдлагын Source болон Clone (TV товчийн хажууд байрлах дээш доош харсан сумтай тэмдэглэгээтэй) товчийг улаан гэрэл анивчих хүртэл 3 секунд зэрэг дарж
3. TV товчийн улаан гэрэл анивчиж байх үед зурагтын удирдлагын HDMI эсвэл Source товчийг Юнивишний удирдлага руу чиглүүлэн дарах ба улаан гэрэл 2 удаа анивчсанаар амжилттай холбогдоно. Цаашид Юнивишний удирдлагын Source товчийг дарж зурагтын HDMI тохиргоог өөрчлөх боломжтой болно.
Юнивишний удирдлагаар зурагтын дууг чангалах/сулруулах үйлдлийг холбох заавар:
1. Зурагтын болон Юнивишний удирдлагыг өөд өөдөөс нь харуулан 5 см зайтай байрлуулан
2. Юнивишний удирдлагын VOL- болон Clone (TV товчийн хажууд байрлах дээш доош харсан сумтай тэмдэглэгээтэй) товчийг улаан гэрэл анивчих хүртэл 3 секунд зэрэг дарж
3. TV товчийн улаан гэрэл анивчиж байх үед зурагтын удирдлагын дуу суллах товчлуурыг Юнивишний удирдлага руу чиглүүлэн дарах ба улаан гэрэл 2 удаа анивчсанаар амжилттай холбогдоно. Цаашид VOL- товчийг дарж зурагтын дууг суллах боломжтой болно.
4. Дуу чангалах товчлуурыг мөн адил “VOL+” товчтой тохируулна.

Юнивишний удирдлагыг IPTV /Univision 4’0/ төхөөрөмжтэй холбох заавар / Удирдлагаа зурагтын хар төхөөрөмжтэй холбох заавар:
1. Юнивишний удирдлагын Буцах болон Хайх товчлуур дээр улаан гэрэл 2 удаа анивчих хүртэл 3 секундийн турш зэрэг даран
2. Гэрэл анивчсаны дараа:

Юнивишний удирдлагыг ATV (Шинэ андройд box) төхөөрөмжийн bluetooth тохиргоотой холбох заавар / Удирдлагаа bluetooth-р холбох заавар:
1. Юнивишний удирдлагаараа зурагтын төхөөрөмжөө асаан нэвтэрч
2. Зурагтын Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орж
3. Андройд тохиргоо/Android settings цэсийн Удирдлага, дагалдах хэрэгслүүд хэсгийг сонгон
4. Аксессуар нэмэх/Add accessory дээр дарахад төхөөрөмжийн bluetooth ажиллаж удирдлагыг хайж эхэлнэ
5. Гарч ирэх удирдлагын нэр дээр дарахад зурагтын төхөөрөмж нь удирдлагатай bluetooth-р холбогдоно.
Удирдлагаа зурагтын төхөөрөмжтэй bluetooth-р холбосноор Google assistance буюу Google-с дуу хоолойгоор хайх үйлчилгээг ашиглах боломжтой болно.
Юнивишний удирдлагаа ATV (Шинэ андройд box) төхөөрөмжийн Bluetooth тохиргооноос салгах заавар / Удирдлагын Bluetooth-г салгах заавар:
1. Зурагтын Menu хэсгийн “Тохиргоо/Settings” цэс рүү орж
2. Андройд тохиргоо/Android settings цэсийн Удирдлага, дагалдах хэрэгслүүд хэсгийг сонгон
3. Салгах удирдлагаа сонгон Үл хослуулах/Unpair дээр дарж
4. OK товчийг дарснаар удирдлагын холболт сална.
Удирдлагын бүх тохиргоог устгаж ресет хийх заавар:
1. Юнивишний удирдлагын хамгийн доор байрлах Арилгах болон Ногоон зураастай товчлуур дээр улаан гэрэл асах хүртэл 3 секундийн турш зэрэг дарж
2. Гэрэл ассаны дараа удирдлагын OK товчлуурыг дарж тохиргоог устгана.

FAQ