Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

U brand үйлчилгээний тухай, үйлчилгээг ашиглах

U brand үйлчилгээний тухай мэдээлэл болон нэмэлт багц идэвхжүүлэх, хосын үйлчилгээнд бүртгүүлэх, цуцлах гэх мэт дараах заавруудтай танилцаарай.

U brand үйлчилгээний тухай

U brand нь Юнителийн 14-23 насны бүх хэрэглэгчдэд зориулсан хамгийн cool залуусын хөтөлбөр юм.

14-23 настай, өөрийн нэр дээр Юнителийн дугаартай бол U brand-д автоматаар нэгдэх ба дугаар нь өөр хүний нэр дээр байдаг бол нэр шилжүүлэг хийн дугаараа өөрийн нэр дээр болгох боломжтой. 

Зөвхөн U brand-ийн залуус:

  • Хостойгоо 24 нас хүртлээ хязгааргүй үнэгүй ярих эрхтэй.
  • 128Kbps хурдаар хязгааргүй, үнэгүй дата ашиглах эрхтэй.
  • Сошиал, Gaming, Шөнийн дата гэх мэт зөвхөн залууст зориулсан нэмэлт багцуудыг авах боломжтой.
  • U day буюу мягмар гараг бүр U brand-н залуусын өдрөөр авсан үндсэн ДАТА багц болон НЭГЖ 2 дахин үржигддэг.
  • Дараа болон хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид багцын эрх дээрээ нэмэлтээр САР БҮР 1GB дата авдаг.
 

U brand-н шинэ дугаарын үнэ

Урьдчилсан төлбөрт бол 3000₮, Хосолсон төлбөрт бол бүртгэлийн хураамж 0₮, Дараа төлбөрт бол бүртгэлийн хураамж 0₮-р шинэ дугаар авах боломжтой.

 

Uhybrid 9'900 багцын мэдээлэл

16-23 насны эрч хүчээр дүүрэн залуус Хосолсон төлбөрт Uhybrid 9'900 багцыг сонгон илүү ухаалаг хэрэглээ хийх боломжтой.

Uhybrid 9'900:

  • Барьцаа - 0₮
  • Бүртгэлийн хураамж - 0₮ 
  • Сарын суурь хураамж - 9'900₮

Багцын дагалдах эрх:

  • 5’000 нэгж 
  • Үндсэн 3GB дата 
  • Төлбөр төлөлтийн 2GB дата
  • Сүлжээ харгалзахгүй яриа- 70₮
  • Сүлжээ харгалзахгүй мессэж- 20₮
 

U brand-н шинэ хэрэглэгчийн урамшуулал

U brand-д нэгдсэн шинэ хэрэглэгч бүрд 6 сарын турш дараах урамшууллын эрх орно.

  • Сар бүр цахим хичээлээ хийх EMeeting багц;
  • 5’000₮-с дээш дүнтэй цэнэглэлт хийх бүрдээ 5-10GB дата эрхүүдийг тус тус бэлгэнд авах боломжтой.
 

U brand-н нэмэлт багцууд

U brand-ийн 14-23 насны залуус шөнийн, сошиал, gaming, streaming, news, music гэх зэрэг нэмэлт дата багцуудыг дараах зааврын дагуу идэвхжүүлэх боломжтой.

  • Сошиал багц - Facebook, Messenger, Instagram, Snapchat, Twitter дата хязгааргүй нэвтрэх эрх
  • Gaming багц - Pubg, Mobile legend, Clash of Clans, Fortnite, League of legends Wild Rift, Roblox, Call of Duty, Fifa, Standoff2, World of Tanks, Genshin Impact апп-ууд хамаарна.
  • Streaming багц - LookTV, Netflix, Twitch, Jig Jug апп-ууд хамаарна.
  • News багц - Unread, news.mn, icon.mn, Bloomberg news апп, вэбүүд хамаарна.
  • Music багц - Apple music, Soundcloud, Mmusic, Stitcher, Spotify апп-ууд хамаарна.

Багц авах заавар:

Та худалдан авах багцынхаа харгалзах кодыг 1484 дугаарт мессэжээр илгээгээрэй. 

Багцын нэр Хүчинтэй хугацаа Үнэ* Дата эрх 1484 дугаарт илгээх код
Шөнийн дата 3 хоног 1'000₮ 30GB хэрэглээний хязгаартай S3
Шөнийн дата 7 хоног 2'000₮ 70GB хэрэглээний хязгаартай S7
Сошиал багц 3 хоног 1'000₮ Хязгааргүй D3
Сошиал багц 7 хоног 2'000₮ Хязгааргүй D7
Сүлжээндээ яриа+мессэж 3 хоног 1'000₮ - C3
Сүлжээндээ яриа+мессэж 7 хоног 2'000₮ - C7
Gaming 7 хоног 2'000₮ 1GB Gaming7
Streaming 7 хоног 3'000₮ 5GB Streaming
News 30 хоног 2'000₮ Хязгааргүй News
Music 7 хоног 2'000₮ Хязгааргүй Music
*НӨАТ орсон дүн
 

U brand хосын үйлчилгээнд бүртгүүлэх, цуцлах

U brand-н хэрэглэгч нэг дугаар сонгон хосоор бүртгүүлэх боломжтой ба хосын хэн нэгэн нь 24 нас хүртлээ хоорондоо хязгааргүй үнэгүй ярих эрхтэй.

Хосын үйлчилгээнд 1 хэрэглэгчийн дугаарыг бүртгүүлэх боломжтой бөгөөд хэрвээ бүртгүүлсэн дугаараа солих бол өмнөх дугаараа цуцлан дахин шинээр бүртгүүлээрэй. Шинэ дугаар бүртгүүлэх хураамж: 1'000₮

  • Хосын үйлчилгээнд бүртгүүлэхдээ: 1484 дугаарт HOS 8xxxxxxx гэж хос болох хэрэглэгчийн дугаарыг бичин мессэжээр илгээнэ.
  • Хосын үйлчилгээг цуцлахдаа: 1484 дугаарт HOS OFF гэж мессэжээр илгээнэ.
  • Хосын дугаартайгаа бүртгэлтэй байсан хугацаагаа мэдэхийг хүсвэл: 1484 дугаарт HOS SEE гэж мессэжээр илгээнэ.
 

Дугаар нь автоматаар U brand-д хамрагдаагүй үед

14-23 насны хэрэглэгч дугаарынхаа эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлснээр U brand-д хамрагдах боломжтой тул Юнителийн одоо ашиглаж байгаа дугаар нь автоматаар U brand-д хамрагдаагүй бол доорх байдлаар дугаар эзэмшигчийн нэрээ шилжүүлнэ.

Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт дугаар:

  • Дугаар эзэмшигч нь нэр шилжүүлэх хэрэглэгчийн хамт өөрт ойр байрлах Юнителийн салбарт хандана.

Урьдчилсан төлбөрт дугаар:

  • Unitel вэбсайтаар урьдчилсан төлбөрт дугаарын нэр шилжүүлэх боломжтой бөгөөд ЭНД дарж заавартай танилцаарай.
 

 

Санамж: 

  • Дараа төлбөрт болон хосолсон төлбөрт дугаарын хэрэглэгчид Unitel вэбсайт-р нэр шилжүүлэх боломжгүй бөгөөд зөвхөн үйлчилгээний салбарт ирж тус үйлчилгээг авах боломжтой.