Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Автомат цэнэглэлтийн тухай болон ашиглах заавар

 Автомат цэнэглэлт үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон үйлчилгээ ашиглах дараах заавруудтай танилцаарай.

Автомат цэнэглэлтийн тухай

Автомат цэнэглэлтийн үйлчилгээ нь дараа төлбөрт дугаартай хэрэглэгч урьдчилсан төлбөрт, гэр интернэтийн дугаартай хэрэглэгчийн дугаарыг сар бүрийн тогтсон өдөр тогтмол дүнгээр цэнэглэх боломжтой үйлчилгээ юм.

 
 

Автомат цэнэглэлт үйлчилгээг ашиглах заавар

Автомат цэнэглэлтийн үйлчилгээ нь дугаар бүртгэхэд төлбөргүй бөгөөд цэнэглэлт хийсэн картын дүн дээр цэнэглэсэн дүнгийн 10 хувь нь нэмэгдэж таны төлбөр дээр бодогдоно. 

Цэнэглэлт хийх нэгжийн нийт дүн 50'000₮ хүртэл бөгөөд хэдэн ч хүн бүртгэх боломжтой.

Дараах тохиргооны сонголтууд дээр дарж заавартай танилцаарай.

Дугаар бүртгэх

Автомат цэнэглэлтийн үйлчилгээнд дугаар бүртгэх дараах заавруудтай танилцаарай.

Unitel апп ашиглан дугаар бүртгэх заавар

 

Мессэжээр дугаар бүртгэх заавар

 
 

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Нэвтрэх » Нэмэлт үйлчилгээ » Автомат цэнэглэлт » Дугаар бүртгэх » Дугаар + Автоматаар цэнэглэлт хийх өдөр + Цэнэглэх нэгжийн дүнг сонгох » Бүртгэх » Дугаар бүртгэх дарж автомат цэнэглэлтийг тохируулна.

 

Автомат цэнэглэлтэд мессэжээр дугаар бүртгэхдээ:

1444 тусгай дугаарт auto гэж бичээд зай аваад утасны дугаар -> цэнэглэх дүн -> цэнэглэлт хийх өдрөө бичин мессэжээр илгээнэ.

Дугаар цэнэглэх боломжтой өдрүүд нь сар бүрийн 1-28-ны хооронд байна.

 
 
 

Дугаар цуцлах

Автомат цэнэглэлтээ мессэжээр цуцлахдаа:

  • OFF 8xxxxxxx гэж цуцлах дугаараа бичин 1444 тусгай дугаарт илгээнэ.
 
 

Бүртгэлтэй дугаараа харах

Автомат цэнэглэлтэд бүртгэлтэй дугаараа харах заавар:

  • Dugaar гэж бичээд 1444 тусгай дугаарт илгээнэ.
 
 

Цэнэглэсэн дүнг харах

Тухайн сард цэнэглэлт хийсэн нийт дүнг харахдаа:

  • See гэж бичээд 1444 тусгай дугаарт илгээнэ.
 
 
 
 

Автомат цэнэглэлтийн төлбөрийг төлөх

Автомат цэнэглэлтээр цэнэглэсэн төлбөрийн дүн нь таны тухайн сарын хэрэглээний төлбөр дээр нэмэгдэж бодогдох ба цэнэглэлт хийсэн картын дүн дээр цэнэглэсэн дүнгийн 10 хувь нь нэмэгдэж тооцогдоно.

 
 

Автомат цэнэглэлт хийгдэхгүй байх тохиолдлууд

Дараах тохиолдлуудад автомат цэнэглэлт хийгдэхгүй:

  • Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй үед
  • Нэгж бэлэглэх үйлчилгээний дээд хязгаарт хүрсэн үед
  • Нэгжийн бэлэг хүлээн авах урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн дугаар нь цэнэглэгч картын нууц кодыг 3 удаа буруу хийж түгжигдсэн үед

Дээрх тохиолдлуудын улмаас бүртгүүлсэн дугаарт цэнэглэлт хийгдээгүй тохиолдолд тухайн сардаа цэнэглэлт нөхөж хийгдэхгүй.

Бүртгүүлсэн урьдчилсан төлбөрт дугаар нь устсан бол автомат цэнэглэлтийн үйлчилгээ цуцлагдаж, тус дугаарыг бүртгэсэн дараа төлбөрт хэрэглэгчид мессэжээр мэдээлэл илгээнэ.

 
 

 

Санамж:

  • Зөвхөн дараа төлбөрт үйлчилгээний дугаараас автомат цэнэглэлт хийх боломжтой. Урьдчилсан төлбөрт үйлчилгээний дугаараас автомат цэнэглэлт хийж боломжгүй. 
  • Сард нэг дугаарыг нэг удаа автомат цэнэглэлтэд бүртгэн цэнэглэх боломжтой.
  • Автомат цэнэглэлт хийх дугаараа буруу бүртгүүлэн цэнэглэлт хийсэн тохиолдолд буцаах боломжгүй тул бүртгэх дугаараа нягтлах шаардлагатайг анхаараарай. Бүртгэсэн дугаараа цуцлаад өөр дугаар бүртгүүлэх боломжтой байна.
 

 

Зөвлөгөө:

  • Автомат цэнэглэлт үйлчилгээгээр дугаар цэнэглэх боломжтой өдрүүд нь сар бүрийн 1-28-ны хооронд байна.
  • Автомат цэнэглэлтээр цэнэглэсэн тохиолдолд үндсэн цэнэглэгч картад дагалдах нэгж дата болон бүх нэмэлт эрх орно.
  • Автомат цэнэглэлт үйлчилгээний зааврыг мессэжээр авах бол Auto гэж бичээд 1444 тусгай дугаарт илгээх боломжтой.