Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Нэгж шилжүүлэх

Дараах сувгуудаас өөрт хялбарыг сонгон бусад руу нэгж шилжүүлээрэй.

Урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч нэгж шилжүүлэх боломжтой. Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгч нэгж шилжүүлэхэд тухайн хэрэглэгчийн төлбөр дээр гарахгүйгээр нэгжийн данснаас нь хасагдана.

Unitel вэбсайт

Unitel.mn вэбсайт руу хандах бол ЭНД дараарай.

1. Unitel.mn вэбсайт-р ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэгт дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “үргэлжлүүлэх” дарна.

3. Үйлчилгээний тохиргоо хэсэгт дарна.

4. “Нэгж шилжүүлэг” хэсэгт дарна.

5. Нэгж шилжүүлэх хэрэглэгчийн дугаараа оруулаад, нэгжийн дүнгээ сонгож “Шилжүүлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар нэгж амжилттай шилжинэ.

 
 

Мессэж болон *1444# ашиглан шилжүүлэх

Мессэж ашиглах:

  • Нэгж шилжүүлэх дугаараа бичээд зай аваад нэгжний хэмжээг бичээд 1444 дугаарт илгээнэ. Жишээ нь: 8915**** 1000  гэж бичээд 1444 дугаарт илгээнэ.

*1444# ашиглах:

  • *1444*шилжүүлэх утасны дугаар*нэгжний хэмжээ# гээд залгах товчоо дарна. Жишээ нь: *1444*80000000*2000#
 
 

 

Санамж: 

  • Урьдчилсан болон Хосолсон төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид 100-2'000₮ хүртэлх хүссэн дүнгээрээ өдөрт хамгийн ихдээ 5 удаа нэгж шилжүүлэх боломжтой.
  • Нэгж шилжүүлэхэд шилжүүлсэн нэгжийн 10% -тай тэнцэх нэгжийг төлбөр болгон суутгана.
  • Дараа төлбөрт дугаараас нэгж шилжүүлэх боломжгүй тул та нэгжийн бэлэг үйлчилгээг ашиглан нэгж бэлэглээрэй.