Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Дата зээлэх

Доорх дата багцын мэдээлэл болон дата зээл авах заавартай танилцаарай.

Зөвхөн урьдчилсан төлбөрт болон хосолсон төлбөрт багцын хэрэглэгчид дата зээлэх үйлчилгээг ашиглах боломжтой.

Дата зээлийн эргэн төлөлтийг зээлсэн дата багцын үнийн дүн дээр 10%-н шимтгэлийг тооцож хэрэглэгчийн дараагийн нэгжийн цэнэглэлт, нэгжийн бэлэг, автомат цэнэглэлтийн үйлчилгээ болон нэгжийн хүсэлт үйлчилгээгээр авсан нэгжийн дүнгээс суутгана.

Дата багцын мэдээлэл

Дата багц Хүчинтэй хугацаа Үнэ* Зээлийн шимтгэл Эргэн төлөх дүн
2GB 24 цаг 2'500₮ 10% 2'750₮
2.5GB 3 хоног 3'500₮ 3'850₮
3GB 2 хоног 3'500₮ 3'850₮
3.5GB 30 хоног 12'000₮ 13'200₮
4GB 10 хоног 6'000₮ 6'600₮
6GB 5 хоног 6'000₮ 6'600₮
12GB 7 хоног 12'000₮ 13'200₮
*НӨАТ орсон дүн
 
 

Unitel апп ашиглан дата зээлэх заавар

Unitel апп татах бол ЭНД дараарай.

Unitel апп руу Дата » Зээлэх » Зээлэх дата сонгох » Зээлэх » Дата зээл харагдана.

 
 

Unitel вэбсайт ашиглан дата зээлэх заавар

Unitel вэбсайт-д нэвтэрч дата зээлэх зурган заавар:

1. Unitel.mn вэбсайт руу ороод баруун дээд буланд байрлах нэвтрэх хэсэг дээр дарна.

2. Нэвтрэх хэсэгт утасны дугаараа бичин “Үргэлжлүүлэх” дарна.  Таны дугаарт 1 удаа нэвтрэх эрх бүхий 4 оронтой код мессэжээр очно. Баталгаажуулах кодоо оруулсны дараа “Үргэлжлүүлэх” дарна. 

 3. “Үйлчилгээний тохиргоо” хэсэгт дарна.

4. “Дата зээл” хэсэгт дарна.

5. Дата багцаа сонгон “Зээлэх” хэсэгт дарна.

6. Үйлчилгээ идэвхжүүлэх бататгах асуултад “Тийм” товч дарснаар дата зээл амжилттай идэвхэжнэ.

 
 

Toki апп ашиглан дата зээлэх заавар

Toki апп татах бол Android, iOS дээр дараарай.

Урьдчилсан төлбөрт дугаарын хэрэглэгчид зээлэх боломжтой. Дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид бусдаас дата хүсэх буюу дата хүсэлт илгээх боломжтой байна.

1. Үйлчилгээ > Төлбөр цэс рүү орно.
2. Дата, нэгж > Дата мини апп руу орно.
3. Утасны дугаарын доор байрлах сум > Зээлэх дээр дарна.
4. Зээлэх дата багцын хэмжээг сонгоно.
5. Зээлээ эргэн төлөхдөө Зээл төлөх дээр дарж төлнө.

 
 

Мессэжээр дата зээлэх заавар

Дата багцын төрлөөс сонгон зээлэх дата багцын илгээх кодыг бичиж 1444 тусгай дугаарт мессэжээр илгээнэ.

Жишээ нь: 2GB=> 1444 дугаарт илгээнэ.

Дата багц Хүчинтэй хугацаа Үнэ* Илгээх код Тусгай дугаар Зээлийн шимтгэл Эргэн төлөх дүн
2GB 24 цаг 2'500₮ 2GB 1444 10% 2'750₮
2.5GB 3 хоног 3'500₮ 2.5GB 3'850₮
3GB 2 хоног 3'500₮ 3GB 3'850₮
3.5GB 30 хоног 12'000₮ 3.5GB 13'200₮
4GB 10 хоног 6'000₮ 4GB 6'600₮
6GB 5 хоног 6'000₮ 6GB 6'600₮
12GB 7 хоног 12'000₮ 12GB 13'200₮
 
 

 

Санамж:

Дата зээл үйлчилгээний шимтгэл 10% ба таны дараагийн цэнэглэлтээс дата зээлийн үлдэгдэл +10% шимтгэл бодогдож төлөгдөнө.

 

 

Зөвлөгөө: 

  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол DATA гэж бичин 1444 дугаарт илгээгээрэй.
  • Дата багц худалдан авах бол ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. 
  • Энэхүү үйлчилгээг ашиглахын тулд таны дугаарт дата зээл авах эрх үүссэн байх шаардлагатай.