UNITEL
ДугаарНэр шилжүүлэх үйлчилгээ

Нэр шилжүүлэх үйлчилгээ

Нэр шилжүүлэх үйлчилгээний тухай

Нэр шилжүүлэг хийгдэхтэй холбоотой мэдээлэл

Дугаар эзэмшигчийн нэрийг шилжүүлэхдээ таны дугаараас хамааран зөвхөн урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үйлчилгээний багцаас сонгон шилжүүлэх боломжтой байна.

Нас барсан эсвэл гадаадад байгаа хэрэглэгчийн нэр шилжүүлэг хийх бол дараах мэдээллүүдтэй танилцаарай:

  1. Нас барсан хэрэглэгчийн нэр шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл харах
  2. Гадаадад байгаа хэрэглэгчийн нэр шилжүүлэхтэй холбоотой мэдээлэл харах
Санамж:
  1. Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт дугаарын нэр шилжүүлэхэд төлбөрийн үлдэгдэлгүй байх шаардлагатай.
  2. Дараа төлбөрт үйлчилгээний дугаар сард 1 удаа нэр шилжүүлэх боломжтой.
  3. Нэр шилжүүлэхдээ хосолсон төлбөрт үйлчилгээний багцаар шилжүүлэх боломжгүйг анхаарна уу.
  4. Unitel апп болон Unitel.mn вэбсайт ашиглан нэр шилжүүлэх бол: Дугаарын үндсэн эзэмшигч болон шилжүүлж авах гэж буй хэрэглэгч E-Mongolia-д бүртгэлтэй байх шаардлагатай.
  5. Салбарт хандан нэр шилжүүлэх бол: Дугаарын үндсэн эзэмшигч болон шилжүүлж авах гэж буй хэрэглэгчид хамтдаа салбарт очих шаардлагатай.
  6. Нэр шилжүүлэхэд дугаарын өмнө нь ашигласан хугацаа болон бусад дагалдах эрхүүд устахыг анхаарна уу.


Байгууллагын дугаарын нэр шилжүүлэг

Байгууллагаас хувь хэрэглэгч рүү, хувь хэрэглэгчээс байгууллага руу нэр шилжүүлэх заавар:

Хувь хэрэглэгчийн нэр дээр бүртгэлтэй дугаарыг байгууллага руу шилжүүлэх бол тухайн байгууллагаас хариуцсан мэргэжилтэн рүүгээ албан и-мэйл илгээж шилжүүлэх боломжтой.

Харин байгууллагын нэр дээр бүртгэлтэй дугаарыг хувь хэрэглэгч рүү шилжүүлэх бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн Юнителийн үндсэн салбарт болон Сэнтрал Тауэр-ын 14 давхарт байгууллага хариуцсан ажилтантай уулзаж шилжүүлэх боломжтой.

  1. Байгууллагын албан тоот
  2. Иргэний үнэмлэх /Гадаад паспорт, лавлагаа 45 хоногийн хугацаанд хүчинтэй/


Нэр шилжүүлэх заавар

Та Unitel апп, Unitel вэбсайт ашиглан дугаарын нэр шилжүүлэх боломжтой.

  1. Unitel апп-р нэр шилжүүлэх заавар
  2. Unitel вэбсайтаар нэр шилжүүлэх заавар
Нэр шилжүүлэх
Зөвлөгөө:
Дугаар эзэмшигчийн нэр шилжүүлэхдээ эхлээд хуучин эзэмшигч нь дугаараа шилжүүлэх хүсэлт илгээн нууц код авч дугаар хүлээн авах хэрэглэгчид дамжуулна. Дугаар хүлээн авах хэрэглэгч нууц кодыг оруулан баталгаажуулж дугаарыг өөрийн нэр дээр шилжүүлж авна. 

Хүүхдийн нэр дээр дугаар шилжүүлэхэд:

  1. Зөвхөн эцэг, эх болон хүүхдийн хооронд дугаар шилжүүлэх боломжтой бөгөөд эцэг эсвэл эхийн танин баталгаажуулалтаар дугаарыг шилжүүлнэ.
  2. Дугаар хүлээн авах хүүхдийн нас нь 8-аас 16 нас байна.
  3. Зөвхөн өөрийн нэр дээр Юнителийн дугаар эзэмшдэггүй хүүхдэд дугаар шилжүүлэх боломжтой.


Хүүхдийн нэр дээр дугаар шилжүүлэхдээ Unitel апп ашиглан шилжүүлэх боломжтой.

  1. Эцэг эхээс хүүхэд рүү дугаар шилжүүлэх хүсэлт илгээх заавар


Нэр шилжүүлэх
Санамж:

Нэр шилжүүлэхэд дугаарын өмнө нь ашигласан хугацаа болон бусад дагалдах эрхүүд устана.

FAQ