Та Unitel апп ашиглан интернэтийн хурдаа шалгах боломжтой.
- Speedtest.net вэбсайт-р интернэтийн хурдаа шалгах заавар:
1. Гар утас эсвэл компьютерын интернэт хөтөч дээр speedtest.net вэбсайт руу хандаж
2. Change server дээр даран Ulaanbaatar-Univision-г сонгон
3. Go дээр дарснаар Ping болон Download, Upload хурдын мэдээлэл харагдана.
- Speedtest by Ookla апп-р интернэтийн хурдаа шалгах заавар:
1. Speedtest by Ookla апп-г татан суулгаж
2. Speed цэсийн дээд хэсэгт харагдах талбарыг дээш татан
3. Change test server дээр даран Univision-Ulaanbaatar-г сонгож
4. Go дээр дарснаар Ping болон Download, Upload хурдын мэдээлэл харагдана.
Санамж:
Интернэтийн хурд шалгахад таны төхөөрөмж дээр холбогдсон байгаа интернэтийн хурдыг шалгах боломжтой тул төхөөрөмжөө Юнивишний Wi-Fi сүлжээнд холбогдсон эсэхээ шалгаарай.