UNIVISION
ИнтернэтЮнивишнийн интернет сүлжээ, хамрах хүрээ

Юнивишнийн интернет сүлжээ, хамрах хүрээ

Хамрах хүрээ

Юнивишн үйлчилгээний сүлжээ орсон бүс нутаг:

  1. Улаанбаатар хотын Орон сууц, Гэр хороолол болон Зуслангийн бүс
  2. Орон нутгийн 21 аймгийн төв болон сумдууд - Орон сууц, Гэр хороолол болон Зуслангийн бүс


Сүлжээний холболтын шийдэл

Сүлжээний холболтын шийдэл:


  1. Fiber to the building (FTTB)

FTTB нь шилэн кабелийн үзүүрийг орон сууц хүртэл суурилуулан MDU төхөөрөмжөөс цааш UTP кабелиар дамжуулан хэрэглэгчид үйлчилгээг хүргэдэг.


  1. Fiber to the home (FTTH)

FTTH нь шилэн кабелийг орон сууцны өрх бүрд байрлуулан, ONT төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдэд үйлчилгээг шууд хүргэнэ. FTTB-тэй харьцуулахад шилэн кабелийг өрх тус бүрд хүргэснээр илүү өндөр хурдтайгаар үйлчилгээг ашиглах боломжтой болох юм.


  1. Point to Multi Point (PtMP)

Орон нутгийн зарим суманд Мобайл сүлжээний сайт дээр Air prism төхөөрөмж байрлуулж, уг Air prism төхөөрөмжөөс өрхийн хэрэглэгчийн гэрийн гадаа байрлах Nanostation төхөөрөмж рүү wireless-р сүлжээ цацах ба Nanostation төхөөрөмжөөс лан кабелиар хэрэглэгчийн гэрт байрлах HGW төхөөрөмж рүү холбогдон гурвалсан үйлчилгээг ашиглах боломжтой юм.

Уг шийдлээр сүлжээ нэвтэрсэн байршилууд:

  1. Улаанбаатар СХД - 61-ын гарам
  2. Төв – Баянчандмань
  3. Хөвсгөл – Тосонцэнгэл
  4. Булган - Хишиг-Өндөр
  5. Ховд - Манхан
  6. Баянхонгор - Бөмбөгөр
  7. Архангай - Өлзийт
  8. Булган - Могод