Net Boost үйлчилгээ нь өндөр хурдны интернэтийн нэмэлт багц бөгөөд багцуудаас сонгон идэвхжүүлснээр үндсэн багцын хурдыг 200Mbps, 400Mbps, 1Gbps хурд хүртэл өсгөнө.
Энэхүү үйлчилгээг Улаанбаатар хотын бүсэд өрхийн гурвалсан үйлчилгээний багц ашигладаг хэрэглэгчид орон сууцны холболт болон интернэт төхөөрөмжийн төрлөөс хамааран нэмэлтээр идэвхжүүлэн интернэтийн хурдаа өсгөх боломжтой.
Net boost үйлчилгээний үнэ болон багцын мэдээлэл:
- 1Gbps – 100’000₮
- 400Mbps – 60’000₮
- 200Mbps – 45’000₮
Net Boost үйлчилгээний төлбөр сарын суурь хураамж дээр нэмж бодогдоно. Мөн идэвхжүүлсэн багц нь автомат сунгалттай байх ба төлбөрийн циклээс хамааран сар болгоны 1, 15-нд автоматаар идэвхэждэг байна.