Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Toki апп-н гүйлгээний нууц кодоо солих, сэргээх заавар

Гүйлгээний нууц кодоо солих, сэргээх болон гүйлгээний нууц код түгжигдсэн тохиолдолд хэтэвчний түгжээг гаргах дараах заавруудтай танилцаарай.

Гүйлгээний нууц кодоо солих

1. Профайл зураг дээр дарна.
2. Тохиргоо цэс рүү орно.
3. Гүйлгээний нууц код солих цэс рүү орно.
4. Гүйлгээний нууц код солих дээр дарна.
5. Хуучин гүйлгээний нууц кодоо оруулан шинэ нууц кодоо оруулна.

 
 

Гүйлгээний нууц кодоо сэргээх

1. Профайл зураг дээр дарна.
2. Тохиргоо цэс рүү орно.
3. Гүйлгээний нууц код солих цэс рүү орно.
4. Гүйлгээний нууц код сэргээх дээр дарна.
5. Регистрийн дугаараа оруулаад Үргэлжлүүлэх дээр дарж нэг удаагийн нууц үг авна.
6. Гүйлгээний шинэ нууц кодоо оруулан шинэчилнэ.

 
 

Гүйлгээний нууц код түгжигдсэн тохиолдолд

Гүйлгээ хийх явцдаа гурван удаа дараалан гүйлгээний нууц кодоо буруу хийсэн тохиолдолд таны хэтэвч түгжигдэнэ. Энэ тохиолдолд та зөвхөн гаднаас мөнгө хүлээж авах боломжтой ба бусад төрлийн гүйлгээ хийх боломжгүй болно.

Хэтэвч түгжигдсэн бол Гүйлгээний нууц кодоо сэргээх заавраар түгжээгээ гаргана.