Банкны дансаар утасны төлбөр төлөх болон цэнэглэлт хийхдээ гүйлгээний утга хэсэгт утасны дугаараа бичээгүй эсвэл буруу бичсэн тохиолдолд таны гүйлгээ алдаатай болдог.
Үүнд:
- Гүйлгээний утга хэсгийг хоосон илгээх
- Гүйлгээний утга хэсэгт утасны дугаараас бусад утга бичих. Жишээ нь: Төлбөр төлөх, утасны төлбөр, овог нэр гэх мэт
- Утасны дугаараа дутуу, буруу бичих, зай авах
- Дансны дугаар андуурч гүйлгээ хийх
Санамж:
- Банкны апп ашиглан төлбөр төлөх бол төлбөр төлөх хэсгийг, цэнэглэгч карт авах бол нэгж худалдан авах хэсгийг сонгоно.
- Та гүйлгээний утга хэсэгт зөвхөн төлбөр төлөх болон цэнэглэлт хийх утасны дугаараа бичнэ.
- Гүйлгээ алдаагүй, амжилттай хийгдсэн тохиолдолд 15-20 минутын дотор таны төлбөр амжилттай төлөгдөнө.
Зөвлөгөө: