UNIVISION
ТВ суваг, контентКино багцтай холбоотой

Кино багцтай холбоотой

Кино багцын тухай

Кино багц нь бүх насны хэрэглэгчдэд зориулсан олон төрлийн кино контентыг нэг дор багтаасан үйлчилгээ юм. IPTV ашигладаг бүх хэрэглэгчид кино багцыг идэвхжүүлэн тухайн багцад дагалдах кино контентыг хязгааргүй үзэх боломжтой.

Кино багц

Тайлбар

Үнэ

Хугацаа

Холливуд багц

Дэлхийн сая сая үзэгчдийг байлдан дагуулсан Холливудын The Godfather, The Saving Private Ryan, The Shawshank Redemption тэргүүтэй сор бүтээлүүд, шилдэг найруулагчдын The Departed, Pulp Fiction, Interstellar тэргүүтэй алдарт уран сайхны кинонуудаас гадна Breaking Bad, American Horror Stories, The Vampire Diaries, Prison Break, The Flash, The Arrow зэрэг үе үеийн шилдэг цувралуудыг Hollywood багц танд санал болгож байна. Hollywood багцад сар бүр тогтмол Холливуудын уран сайхны кино, олон ангит цувралууд шинээр нэмэгдэх болно.

9'900₮

1 сар

Ази багц

Сүүлийн жилүүдэд Дорнын кино урлаг барууны кино урлагийг "гүйцэж" ирээд байна. Энэ нь магадгүй дорнын найруулагчдын харах өнцөг, содон сэтгэлгээтэй хамааралтай ч байж мэднэ. Мөн сайхан савангийн дуурь-д дургүй хэн байх билээ? Солонгосын KBS, MBC, SBС зэрэг алдартай сувгуудын "нэрийн хуудас" болсон нэг ангит болон олон ангит кинонуудыг албан ёсны эрх, дуу дүрсний өндөр чанартайгаар үзэхийг хүсвэл Ази багцыг түрээслээрэй.

9'900₮

1 сар

Монгол багц

Аливаа улсын кино урлаг тус улсынхаа соёлын илэрхийлэл болдог жамтай. Үүнд Монголын кино урлаг ч хамааралтай. Хэрвээ та Монголын кино урлагийн алтан үеэс өдийг хүртэл гарсан олон арван олон болон нэг ангит кино, нэвтрүүлгүүдийг үзэж, "цаг хугацаагаар аялахыг" хүсвэл Монгол багцыг түрээслэн үзэж манай улсын кино урлаг сүүлийн зууны туршид хэрхэн өөрчлөгдсөнийг хараарай.

14'900₮

1 сар

Хятад багц

Азийн кино урлаг дэлхийд дээгүүр байр суурийг эзэлж эхэллээ. Сүүлийн жилүүдэд дан ганц Солонгос гэлтгүй Хятадын уран бүтээлчдийн кино, цувралууд олон зуун сая үзэгчдийг байлдан дагуулж эхлээд байна. Дорнын соёл тэр тусмаа Хятадын соёл, сэтгэлгээ, тэдний амьдралын хэв маягийг хөгжилтэй, гунигтай, адал явдалтайгаар нээн харуулах Юнивишнийн Хятад кино багцаас албан ёсны эрх, өндөр чанартайгаар шинэ цуврал, кинонуудыг хүлээн авч үзээрэй.

9'900₮

1 сар

Холимог багц /Холливуд, Ази, Монгол багцууд/

HOLLYWOOD, АЗИ, МОНГОЛ багцуудын танд санал болгож буй уран сайхны кино, олон ангит цувралуудыг цөм агуулсан холимог багцыг санал болгож байна. Холимог багцад сар бүр тогтмол Холливуудын шилдгийн шилдэг уран сайхны кино, олон ангит цувралууд, Азийн үзэгчдийг байлдан дагуулсан сор бүтээлүүд нэмэгдэх болно.

24'900₮

1 сар

Хит цуврал багц

Биднийг зурагтын өмнө ойр дотнынхонтойгоо тодорхой нэг цагт болзуулдаг байсан зүйл бол ХИТ болж байсан кинонууд. Тэгвэл сүүлийн 20-иод жилийн турш гарсан олон ХИТ цувралыг нэг дор, хүссэн цагтаа үзмээр байна уу? Хуанжу Гэг, Дэггүй нас, Бие хамгаалагч, Гурван найз(Монгол), Сэргэлэн охин Ян Сун, Чингис хаан зэрэг олон гайхалтай ХИТ цувралуудыг та тус багцаас хүлээн авч үзээрэй.

9'900₮

1 сар

Гэрийн Tomyo багц

Гэрээсээ гаралгүйгээр зурагтаасаа иогийн хичээлд сууж, англи хэлээ давтаж, гоо сайхны зөвлөгөө авч, хоолны жорууд сурмаар байна уу? Тэгвэл танд гэр бүлийн гишүүн бүрд зориулан гаргасан “Гэрийн Tomyo” багцыг санал болгож байна. Хорвоо ертөнцийн гарал үүсэл, хоолондоо ямар амтлагч хийхийг хүртэл заах "Гэрийн Tomyo" багцыг түрээслээд төрөл бүрийн хичээл, зөвлөгөө, заавруудыг аваарай.

9'900₮

1 сар

Хүүхдийн багц

Алдрай бяцхан хүүхдүүддээ Disney, Dreamworks, Pixar, Illumination зэрэг дэлхийн алдартай анимейшн студийн хүүхэлдэйн кинонуудыг албан ёсны эрх, Монгол дуу оруулалттайгаар үзүүлэхийг хүсвэл "Хүүхдийн багц"-г сонгоорой. Мөн хүүхдүүдийн хайртай Тобот, Тандермэний гэр бүл зэрэг цувралууд, танин мэдэхүйн боловсрол олгох олон гайхалтай нэвтрүүлгүүд тус багцад байгаа шүү.

9'900₮

1 сар

Орос-Европ багц

Та бидний үзэж өссөн "Амьдрал нулимсанд дургүй", Ийм нэгэн явдал" зэрэг алтан үеийн нэг ангит кинонууд, "Бригада", "Гал тогоо" зэрэг үзүүштэй цувралуудыг Орос багцаас үзээрэй. Тус бүтээлүүдийг Мосфильм, Газпром, СТС, Горькийн нэрэмжит хүүхэд залуучуудын кино студи зэрэг нэр хүндтэй газруудаас албан ёсны эрхтэйгээр толилуулж байгаа бөгөөд алтан үеийн кинонуудыг хальснаас сэргээн засаж, HD форматад шилжүүлснээрээ онцлог юм.

9'900₮

1 сар

Аниме багц

Юнивишний Аниме багц нь хэрэглэгчдийн хамгийн их сонгон үздэг багцуудын нэг ба уг багцаас алдарт “Demon Slayer” буюу “Чөтгөрийн ангууч”, “Dr. Stone”, “My hero academy”, Food Wars, Mieruko-Chan, Talentless Nana болон бусад шинэ, шилдэг цувралуудыг үзэх боломжтой.

9'900₮

1 сар


Кино багц идэвхжүүлэх, шалгах, цуцлах заавар

Кино багц идэвхжүүлэх заавар:

Та Toki апп, Unitel апп ашиглан кино багцаа идэвхжүүлэх боломжтой.

  1. Toki апп ашиглан кино багцаа идэвхжүүлэх заавар
  2. Unitel апп ашиглан кино багцаа идэвхжүүлэх заавар
Toki аппUnitel аппИдэвхжүүлэх
Санамж:

Кино багц нь автомат сунгалттай ба идэвхжүүлсэн багцаа цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдана.

Идэвхжүүлсэн кино багцаа шалгах заавар:

Та Toki апп, Unitel апп ашиглан идэвхжүүлсэн кино багцаа шалгах боломжтой.

  1. Toki апп ашиглан идэвхжүүлсэн кино багцаа шалгах заавар
  2. Unitel апп ашиглан идэвхжүүлсэн кино багцаа шалгах заавар
Toki аппUnitel аппШалгах
Санамж:

Кино багцын автомат сунгалтыг цуцлаагүй тохиолдолд сар бүр автоматаар сунгагдана.

Кино багцын автомат сунгалт цуцлах заавар:

Та Toki апп, Unitel апп ашиглан кино багцын автомат сунгалтаа цуцлах боломжтой.

  1. Toki апп-р кино багцын автомат сунгалт цуцлах заавар
  2. Unitel апп-р кино багцын автомат сунгалт цуцлах заавар
Toki аппUnitel аппЦуцлах
Зөвлөгөө:

Кино багцын автомат сунгалтыг цуцалсан тохиолдолд тухайн багцын хүчинтэй хугацаанд контентуудыг үзэх боломжтой байна.

FAQ