No signal, Not supported, Програмчлагдаагүй гэсэн алдаа заасан тохиолдолд зурагтын HDMI оролт гэмтсэн эсвэл HDMI кабель хөндийрсөн, нугаларч гэмтсэн байх боломжтой тул HDMI оролт болон кабелийн 2 үзүүрийг сольж залгаад, зурагтын хар төхөөрөмжийн холболтоо дараах зааврын дагуу зөв залгасан эсэхээ шалгаж үзээрэй:
- Зурагт болон зурагтын/хар төхөөрөмжийн HDMI оролтуудад HDMI залгуурыг залгаж холбох
- Зурагтын удирдлагын INPUT/SOURCE товчлуурыг дарж, холбогдсон HDMI-г сонгож тааруулах
Хэрвээ дээрх зааврыг дагасан ч төхөөрөмж асахгүй хэвээр байвал онлайн ажилтантай холбогдон шалгуулаарай.