Нэмэлт сувгийн багц нь багцад дагалдах үндсэн сувгуудаас гадна танин мэдэхүйн, энтертайнмент, кино сувгууд болон насанд хүрэгчдэд зориулсан сувгийг нэмэлтээр идэвхжүүлж үздэг үйлчилгээ юм.
Нэмэлт сувгийн багцын төлбөр, автомат сунгалттай холбоотой:
- Нэмэлт сувгийн багцыг сарын аль өдөр идэвхжүүлэхээс үл хамааран төлбөр бүтнээр бодогдож, хугацаа нь идэвхжүүлсэн өдрөөс эхлэн тоологдоно.
- Хэрэглэгч сувгийн автомат сунгалтаа цуцлаагүй тохиолдолд нэмэлт сувгийн багц сар бүр автоматаар сунгагдана.
- Нэмэлт сувгийн автомат сунгалтыг цуцлахад зөвхөн автоматаар сунгагдах тохиргоо идэвхгүй болох тул тухайн сувгийн багцыг идэвхтэй хугацааг дуустал үзэх боломжтой байна.