"Өргөн нэвтрүүлгийн тухай хууль"-д Юнивишн, Скаймедиа зэрэг олон суваг дамжуулагч компаниуд Монголын Телевизийн холбоонд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний төлбөр төлөхөөр тусгагдсан. Уг төлбөр нь үндэсний түүх, соёл, танин мэдэхүйн нэвтрүүлгийг бэлтгэн олон нийтэд хүргэхэд зарцуулагддаг.
"Өргөн нэвтрүүлгийн тухай хууль"-н дагуу 2021 оны 3-р сарын 01-ний өдрөөс эхлэн Юнивишний гурвалсан болон Дан IPTV багцтай бүх хэрэглэгчдийн төлбөр дээр ӨНТВ үйлчилгээний хөлс болох 2'500₮ нэмж бодогдож байна
- ӨНТВ үйлчилгээний хөлс болох 2'500₮-д НӨАТ багтсан.
- Зөвхөн IPTV үйлчилгээний төлбөр дээр ӨНТВ үйлчилгээний хөлс нэмэгдэх тул Дан интернэт, Дан VoIP багцыг ашигладаг хэрэглэгч уг төлбөрийг төлөхгүй.
- Салаа үйлчилгээтэй хэрэглэгчид давхар ӨНТВ үйлчилгээний хөлс төлөхгүй.
Өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөл авсан сувгууд: | |
1 | 25-р суваг |
2 | UBS |
3 | ТВ5 |
4 | ТМ |
5 | SBN |
6 | TV8 |
7 | C1 |
8 | ТВ9 |
9 | Central television |
10 | NTV |
11 | Eagle News |
12 | Монгол ТВ |
13 | TenGer |
14 | Star |
15 | ETV |
16 | Боловсрол суваг |
17 | Малчин |
18 | Сүлд |