Unitel хөтөч Univision хөтөч Ger Интернэт хөтөч Toki хөтөч

Юнител хөтөч ашиглан мэдээлэл авах

Юнител хөтөч ашиглан мэдээлэл авах дараах заавартай танилцаарай. 

Юнител хөтөч ашиглан мэдээлэл авах заавар

Юнител хөтчөөс мэдээлэл авах зурган заавар:

1. Unitel вэбсайтын баруун дээд буланд байрлах тусламж хэсэгт дарж хөтчид нэвтрэх боломжтой.

2. Мөн интернэт хөтчийн хайх хэсэгт www.help.unitel.mn гэж бичээд Юнител хөтчид нэвтэрнэ.

3. “Энд бичиж хайна уу” хэсэгт Юнителийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс мэдэхийг хүсэж буй зүйлээ бичиж хайлт хийнэ.

4. Хайлт хийгээд таны хүссэн мэдээлэл илэрсэн бол тухайн илэрц дээр дарж мэдээлэлтэй танилцана.

5. Таны хайсан мэдээлэл эхний илэрцүүдэд байхгүй бол “Үүнээс цааш” хэсэгт дарж илүү олон илэрцээс хүссэн мэдээллээ сонгон харах боломжтой.

6. Та өөрийн хайсан мэдээлэл рүү ороод мэдээлэл доторх сум болон сонголтын товчууд дээр дарж дэлгэрэнгүй заавруудтай танилцах боломжтой.


7. Таны хүссэн мэдээлэл олдохгүй бол “Хүсэлт илгээх” хэсэгт өөрийн авахыг хүсэж буй зөвлөгөө, мэдээллээ дэлгэрэнгүй бичин бидэнд илгээх боломжтой.

 
 

Юнител хөтөч ашиглан түгээмэл хайдаг асуултуудыг харах заавар

Та их хандалттай нийтлэлүүд хэсэгт байгаа хамгийн түгээмэл хайлтын илэрцүүдээс өөрт хэрэгтэй мэдээллийг сонгон заавартай танилцаарай.